Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

   1.Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ил тод байдлыг хангах чиглэлийн хүрээнд   Соёл, спорт, аялал жуулчлалын яам Монгол Улсын тусгай сангийн хуулийн дагуу Соёл, урлаг хөгжүүлэх болон  Аялал жуулчлалын сангийн зарцуулалт, мөн Биеийн тамир спортын төвлөрсөн арга хэмжээний зардлын санхүүжилтийн тайланг олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа.

            Монголын уран зургийн галерейд 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН-2013”сэдэвт тайлан үзэсгэлэнг гэрэл зураг, кино, видео үзүүлэнгээр дэлгэн олон нийтэд танилцууллаа.

            Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сан нэг жилийн хугацаанд Монголын түүх, ёс заншил, урлаг соёлыг гадаад дотоодод сурталчлахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулсан ажлуудаа ийнхүү гэрэл зураг, кино, видео үзүүлэнгээр дэлгэнтайлагнаж байгаа нь энэ юм.  

            2013 онд Соёл, урлаг хөгжүүлэх  сан улсын төсвөөс 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын  соёл, урлагийг хөгжүүлэх, Монголын түүх, ёс заншил, урлаг соёлыг гадаад дотоодод сурталчлахад дэмжлэг үзүүлж,зарцуулаад байна.    

            Үзэсгэлэнд Соёл, урлаг хөгжүүлэх сантай хамтран ажилласан114 байгууллагын  төлөөлөл болох  39 байгууллага  оролцсон юм.

                Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнгөрсөн онд төсөвлөгдсөн 5 тэрбум төгрөгийг  спортыг дэмжих ямар арга хэмжээнд, хэрхэн, яаж зарцуулснаа тайлагнах зорилгоор “СПОРТ-2013”  санхүүгийн нээлттэй тайлан үзэсгэлэнг Уран зургийн галерейд 2014 оны 01 дүгээр сарын 17, 18 –ны өдрүүдэд зохион  байгуулсан юм.  

            “СПОРТ-2013” тайлан үзэсгэлэнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төв, Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Монгол Улсад зохиогдсон олон улсын тэмцээн, Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан Спортын 30 гаруй холбоод  оролцсон юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар Монгол Улсын тусгай сангийн хуулийн дагуу “Аялал жуулчлалын сангийн зарцуулалтын тайлан-2013” үзэсгэлэнг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд амжилттай зохион  байгууллаа. Аялал жуулчлалын сангийн нийт төсөв 1,1 тэрбум төгрөг  бөгөөд тус өдөрлөгт аялал жуулчлалын сангаас 2013 онд дэмжлэг авч, хамтран ажилласан нийт 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов.

            2.Төсвийн гүйцэтгэлийн зардлын сар бүрийн мэдээг яамны цахим хуудсанд байршуулж байгаа болно.

            Яамнаас зохион байгуулж байгаа худалдан авах үйл ажиллагааны урилга, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүн, худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайлан, тендерт оролцохыг хүссэн сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байршуулахаас гадна тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлан ажиллаж байна. Дээрх мэдээллийн дагуу мэдээллийн санг үүсгэн бүхий л мэдээллийг ангилан ялгаж товьёоглосон байна.

              Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу  үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв, санхүүгийн болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажилллагааны ил тод байдал гэсэн 4 төрлөөр мэдээллийг ангилан газар, хэлтэс, харъяа байгууллагуудынхаа мэдээллийг өөрийн цахим хуудсандаа тавьж байршуулсан байна. Манай яамны цахим хуудасны мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд ямарч  мэдээллийг саадгүй авах нөхцөлөөр ханган ажиллаж байна.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл