Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 2013 оны 11 дүгээр  сарын 12-ноос 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд буюу нэг сарын хугацаанд нийт уран бүтээлчдийн дунд  “Монголын Үндэсний Археологийн Музей”-н барилгын эскиз зураг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ.  

Уралдааныг шударгаар шүүх зорилгоор бүтээлүүдийг девиз дугаарын нууцлалтай хүлээн авсан бөгөөд нэг сарын хугацаанд дотоод гадаадын компани, хувь хүн, уран бүтээлчдээс нийт 22 бүтээл ирсэн юм.

Энэхүү 22 бүтээлээс нийт 8 бүтээл тавигдах шаардлага, удирдамжийн болзлыг хангаагүй учир хасагдсан юм. Харин шүүгчдийн комисс үлдсэн 14 уран бүтээлтэй удирдамжийн 12дугаар сарын 12-15-ны өдрүүдэд танилцаж уралдааны дүнг гаргаад байна. Шүүгчдийн олонхийн саналаар:

·         0001 девиз дугаартай бүтээл 1-р байранд,

·         000177 девиз дугаартай бүтээл 2-р байранд,

·         043 девиз дугаартай бүтээл 3-р байранд тус тус шалгараад байна.

Уралдаанд шалгараагүй бүтээлээ тухайн уран бүтээлч нь эргүүлэн татаж авах эрх нь нээлттэй байгаа бөгөөд  энэхүү уран бүтээлчид зургаа 2013 оны 12 дугаар 23-ны өдрийг хүртэл төслийн нэгжийн хамт олонтой холбогдон авч болно.

Үлдсэн зураг болон шалгарсан зургуудыг удахгүй олон нийтэд танилцуулах ба яамны цахим хуудаст давхар байршуулна.

Уралдаанд идэвхтэй оролцож өөрсдийн бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.  

Сэтгэгдэл