Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал, жуулчлалын яамнаас харьяа салбарын онцлох зүйлс, ажил үйлчилгээний тухай дэлгэрэнгүй лавлах ном хэвлүүлэхээр шийдвэрлэсэн тул аймгийнхаа соёл, спорт, аялал жуулчлалын тухай мэдээллийг 2013 оны 01 дугаар сарын 10-ны дотор гаргаж өгч, ном бүтээх ажилд дэмжлэг үзүүлнэ үү.
Уг ном нь ССАЖЯамны нэвтэрхий толь болно. Номд :
- Аймгийн нэр , лого, далбаа, газрын зураг , онцлох тэмдэглэгээ
- Соёл,спорт, аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хаяг, вэб, байршлын мэдээ, байгууллагуудын ажил үйлчилгээний олон улсын стандарт, холбоо барих утас / төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгуулагууд багтана /
- Соёлын үл хөдлөх дурсгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл / танилцуулга зураг хавсаргасан /
- Түүх, соёлын дурсгалт газар болон байгалийн цогцолборт газрын тухай мэдээлэл, байгалийн үзэсгэлэнт газар, тэдгээрийн онцлог, домог ,түүх / газрын зураг дахь тэмдэглэл /
- Тахилга шүтлэгт газар орон, түүхэн дурсгалт бичээс, хадны сүг зураг, хиргисүүрийн тухай мэдээлэл / аймаг орон нутгынхаа онцлогыг харуулсан олон нийтэд таниулах, сурталчлах зүйлс /
- Тухайн газар оронд дэлгэрсэн онцлог наадам, спортын төрөл зүйлийн тухай мэдээлэл / мөсний шагай, цаан чарганы уралдаан, тулам булаалдах наадаан гэх мэт /
- Соёлын биет бус өв тээгчид,спортын алдартнуудын тухай мэдээ, хаяг, холбогдох утас, соёлын өв тээгчдийн үзүүлэх соёлын үйлчилгээний тухай мэдээлэл / Парчин туульчийн дэгээр тууль хайлдаг хүн, Баянаа аваргын өргөсөн чулуу, Түвшинбаяр аваргын төрсөн бууц гэх мэт /
- Байгаль хамгаалагчдын мэдээлэл, холбоо барих утас / хаана ямар ан гөрөөс байдаг, хаанаас харж үзэж болдог, анчны мөр мөшгих чадвар гэх зэрэг /
- Аялагч жуулчдад онц шаардлагатай утасны жагсаалт / онцгой байдлын хэлтэс, түргэн тусламж, гэх мэт /
- Соёлын болон спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын мэдээлэл зэрэг багтах юм.
Мэдээллийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр гаргах ба номд багтах эдгээр мэдээлэл нь гадна дотнын аялагч, жууулчдын гарын авлага, дотно туслагч нь болох тул мэдээллийн бодит үнэнийг хангасан, хариуцах эзэн тодорхой, үр ашигтай, танин мэдэхүйн ач холбогдолтой байхыг чухалчлах болохыг анхаарна уу.
Мэдээллийг ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилын нэр дээр албан бичгээр ирүүлэхийг хүсье. Цахим хэлбэрээр ирүүлэх мэдээллийг ichinb@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Бидний хамтран бүтээх ном олон түмний хэрэгцээ шаардлагыг хангасан, эрэлттэй, чанартай, сайн бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл