Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Ц.Оюунгэрэл сайдын Франц улсын нийслэл Парис хотноо хийж буй албан айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Францын хууль тогтоох парламентын дээд танхим-сенатын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн байнгын хорооны нарийн бичгийн дарга , сенат дахь Франц-Монголын найрамдлын гишүүн ноён Трусси, ЮНЕСКО-ийн  ерөнхий захирлын  гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан орлогч  ноён Эрик фолттой уулзсан байна.  

        Мөн Францын Hermes компанийн Ерөнхийлөгч Аксэл Думас,Аллианс Франсэйз /Францын соёлын төв/-д зочлон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ж.К.Жактай уулзаж хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар яриа өрнүүлсэн юм.

Францын "Hermes" компанийн Ерөнхийлөгч Аксэл Думасын хамт. Парис хот

     Францын цөл болон тал судлалын институтын шинжлэх ухааны захирал П.Х.Жискард, Үндэсний киноны төвийн Гадаад харилцааны захирал П.Э.Лөсэрф нартай уулзалт хийсний дараа Ц.Оюунгэрэл сайд Францын гар урлал, Худалдаа болон Аялал жуулчлалын асуудал хариуцсан сайд Силвиа Панелтай уулзалт хийсэн байна.

Францын гар урлал, Худалдаа болон Аялал жуулчлалын асуудал хариуцсан сайд Силвиа Панелтын хамт. Парис хот

      Уг уулзалтын дараа Францын ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, соёлын асуудал хариуцсан зөвлөх Д.Кесслэр, Ази-Номхон далайн асуудал хариуцсан зөвлөх Алис Руфо нартай тус тус уулзжээ. 

Сэтгэгдэл