Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын  дэд сайд М.ТүмэнжаргалМонголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь Соёл, спорт, аялал жуулчлалын болон Монголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны бүрэн эрхт төлөөлөгчидҮйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн тавдугаар зүйлийн гурав, дөрөв дэх хэсэг, Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн хоёрдугаар бүлгийн 19, 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засаг, хүний эрхийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахтай холбогдсон нийтлэг бодлогын асуудлаар 2013-2014 онд баримтлах үндсэн зарчмуудыг тохиролцож, уг хэлэлцээрийг байгуулж байгаа юм.

Тэд салбарын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, Хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, Нийгмийн хамгааллын асуудал,Нийгмийн түншлэлийн талуудын чадавхийг дээшлүүлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал гэсэн үндсэн 3 зүйлүүдийг тусган хэлэлцээр байгууллаа.  

Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг төлөөлж уг хэлэлцээрт Дэд сайд М.Түмэнжаргал, ТЗУГ-ын дарга Н.Энхтүвшин, СБТГ-ын дарга П.Алтан-Од, БТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, СУБХЗГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнтуул, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батхуяг, Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, Байгалийн түүхийн музейн дарга Н.Зоригтбаатар нар, харин Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж Монголын ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг, МУАХ-ны ерөнхийлөгч Б.Тунгалаг, МҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, уран сайхны найруулагч Н.Буянбаатар, Монголын кино урлагийн зөвлөлийн ЕНБД, кино найруулагч Б.Ганболд, Байгалийн түүхийн музейн ажилтан, Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Т.Дашбат, УДЭТ-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга, салбарын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүн Б.Отгонбат, Үндэсний номын сангийн ном зүйч, салбарын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүн Х.Ундрах, Монголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны зохион байгуулагч М.Ганхүрэл, Д.Өлзийсайхан нар тус тус гарын үсэг зурсан юм.

Талууд  удахгүй энэхүү хэлэлцээрийг эмхэтгэн гаргах юм байна.

Сэтгэгдэл