Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

    Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын үнэт өв, уламжлалт зан заншлыг гадаад дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилгоор тухайн жилийн соёл, спорт, аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг  эмхтгэн “Аялал жуулчлалын Цаглабар 2013” календарийг эрхлэн гаргаж эхэлсэн билээ.

      Тэгвэл энэхүү эмхтгэлийн  шинэ оны дугаарыг Аялал Жуулчлалын Үндэсний Төв эрхлэн гаргаж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болоод байна.

     Эмхтгэлд 2014 онд Монголд зохион байгуулагдах эвент арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох утасны дугаарын хамт багтаасан ба эхний ээлжинд гадаад сурталчилгаандаа ашиглахаар  Англи хэл дээр хэвлүүлэн гаргаад байна. “Аялал жуулчлалын Цаглабар 2014”нь өмнөх дугаараа бодвол өнгө дизайны хувьд хийгээд  мэдээллийн багтаамж, агуулгын хувьд илүү өргөн хүрээг хамарчээ.  

     Энэхүү эмхтгэлийг жил бүр эрхлэн гаргах бөгөөд энэ нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд түнш байгууллагууддаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна хэмээн тооцоолж байна. “Аялал жуулчлалын цаглабар 2014” –ийн монгол хэл дээрх хувилбар тун удахгүй хэвлэгдэнэ

Сэтгэгдэл