Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан таеквондогийн холбоо  болон жудо бөхийн холбоо, Спортын бэлтгэлийн төвийн хүмүүст ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал болон, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан,  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин нар одон медалийг нь  ССАЖЯ дээр гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. Шагнал авсан хүмүүсийг дурдвал: Жудо бөхийн холбооны  дэд ерөнхийлөгч, ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт хороон дарга, ОУХМ Б.Пагва Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон,  Пара Таеквондогийн  холбооны нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар  Алтангадас одон, Таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ Алтангадас одон, Пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар Алтангадас одон,  жүдо бөхийн ОУХМ, СБТ-ийн  мэргэжилтэн, пара жудо бөхийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн Алтангадас одон,  таеквондогийн дасгалжуулагч, ОУХМ М.Энхбаатар хөдөлмөрийн хүндэт медаль, Спортын бэлтгэлийн төвийн ажилтан Б.Эрдэнэ-Очир, Д.Энхтөр нар  хөдөлмөрийн хүндэт медаль, Спортын бэлтгэлийн төвийн ажилтан О.Оюунчимэг  Алтангадас одонгоор шинэ оны босгон дээр ийнхүү  энгэрээ мялаалаа.

Сэтгэгдэл