Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай  Ц.Оюунгэрэл яамныхаа нийт  албан хаагчдын дунд “ Монгол бичигтэн”  болгох аяныг эхлүүлээд байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны албан хаагчид 2014 оны 1 дүгээр  сарын 15-н гэхэд Монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгөх бөгөөд тус тусын түвшингээр баг болж хичээллэж байх юм.  

Энэхүү ажлын хүрээнд  Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн, жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулагддаг “Бичиг үсгийн баяр”,  9 дүгээр сарын 1-ний Хичээлийн шинэ жилийг “100 хувь Монгол бичигтэн” болсон амжилтаар угтаж, 100 хувь Монгол бичгээр уншиж, бичиж чаддаг албан хаагчтай яам болж, Төрийн албан хаагчдаа манлайлах зорилт тавьсан байна.  

Уг ажлын эхлэл болгож  яамныхаа гадна талын хаягыг крилл болон уйгаржин монгол бичгээр давхар хаягласан бөгөөд цаашид газар хэлтсийн дарга, мэргэжилтэн нарынхаа гадна хаалганы хаягыг крилл болон уйгаржин монгол бичгээр хаяглах юм.

Сэтгэгдэл