Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон албаны бусад хүмүүс  “Монголын Үндэсний Археологийн Музей”-г  байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд  тус музейн барилга, байгууламжийн эскиз зургийн нээлттэй уралдаан зарлаж байгаа талаараа олон нийтэд мэдээлэл өглөө.

Уралдаан 2013 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба  12 дугаар сарын 16-ны өдөр ялагчийг зарлана.

Шагналын сан нийт 6 сая төгрөг буюу  I-р байр 3 сая төгрөг, II-р байр 2 сая төгрөг, III-р байр 1 сая төгрөг бөгөөд шалгарсан бүтээлийг мэргэжлийн зураг төслийн багт хүлээлгэн өгнө.  

Эхний 3 байрт орсон бүтээлийг зохиогчид нь буцаан олгохгүй. Зохиогчид нь хүсвэл бусад бүтээлийг буцаан авч болно.

Энэхүү уралдаан нь ССАЖЯамнаас музейн эскиз зураг гаргах уралдааны эхнийх нь бөгөөд энэ ондоо багтаан Дүрслэх Урлагийн шинэ музей, Байгалийн Түүхийн Музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцийг бэлэн болгож эскиз уралдаан зарлах юм.

“Монголын Үндэсний Археологийн Музей”-н байгууламж нь үндсэн зургаан том танхимаас бүрдэх бөгөөд тодруулбал:

Ø  “Чулуун зэвсэг”

Ø  “Хүрэл зэвсэг”

Ø  “Төмөр зэвсэг”

Ø  “Уйгарын үе”

Ø  “Киданы үе”

Ø  “Монголын эзэнт гүрний үе”-ийг харуулсан байхаар төлөвлөж байна.               

Уралдаанд оролцохыг хүсэгчид ССАЖЯамны 307 тоотод материалаа ирүүлэх бөгөөд “Палеонтологи Археологийн музейн шинэчлэл” төслийн удирдагч Н.Шижиртуяатай  88101818 болон 310068 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авч болох ба дэлгэрэнгүй мэдээлэл, “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Уралдааны удирдамжыг энд дарж үзнэ үү

PLEASE CLICK HERE FOR ENGLISH VERSION MONGOLIAN NATIONAL ARCHEOLOGICAL MUSEUMPLEASE

PLEASE CLICK HERE OR ENGLISH VERSION NEWS RELEASE   

Сэтгэгдэл