Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи,археологийн музейн шинэчлэл" төслийн хамт олонМонгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах  цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлынхаа хүрээнд  үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрөгч 8 дугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд амжилттайзохион байгуулсан юм.  

Үлэг гүрвэлийн уран зураг, уран барималыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зурах, урлан бүтээх арга ажиллагааг  АНУ-ын палео-уран бүтээлч Jason Poole, Dennis Wilson нар сургалтад хамрагдсан уран бүтээлч, хувь хүмүүст зааж сургасан юм.  

Уг сургалтаас төрөн гарсан палео-уран бүтээлчдийн “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн 2013 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдэх гэж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, залуус олон нийтэд зориулсан сонирхолтой хөтөлбөрийг боловсруулаад байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр бүх нийтээр амрах өдөр тохиож байгаа бөгөөд та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирж цагийг сонирхолтой өнгөрүүлээрэй.

Холбоо барих утас: 99832119, 99030651

Сэтгэгдэл