Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Буянт-Ухаа” Спортын Ордоны байр ашиглалтыг 60 гаруй хувиар нэмэгдүүлжээ 

 

“Буянт Ухаа” Спортын ордон нь нийтийн биеийн тамирыг дэмжих хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэдэг билээ.   

 

2013 оны  эхний 10 сарын  нийт 300 хоногт “Буянт Ухаа” Спортын ордонд нийт 58 нэр төрлийн арга хэмжээ  199 хоног  үргэлжилж, 174 мянган үзэгч, оролцогчдод үйлчилсэн байна. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй  харьцуулахад байрны ашиглалт даруй  60 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Сүүлийн 3 жилийн судалгааны дүнг харьцуулан үзүүлбэл:  

2011 оны 3-р улирлын байдлаар “Буянт Ухаа” Спортын ордонд

 

- 46 нэр төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж

- 104 өдөр үргэлжилж

- 103 650 хүмүүс үйлчлүүлжээ.

 

2012 оны 3-р улирлын байдлаар “Буянт Ухаа” Спортын ордонд 

 

- 34 нэр төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж

- 111 өдөр үргэлжилж

- 107 210 хүмүүс үйлчлүүлжээ.

 

2013 оны 3-р улирлын байдлаар “Буянт Ухаа” Спортын ордонд 

 

- 58 нэр төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж

- 199 өдөр үргэлжилж

- 174 740  хүмүүс үйлчлүүллээд байна. 

 

 

Энэ онд тус ордонд зохион байгуулагдсан үйл ажиллагаануудаас үзэгчдийн тоогоороо харьцангуй их байсан тэмцээн уралдаан, үзэсгэлэн, арга хэмжээнээс дурдвал: 

 

• Волейболын холбооноос зохион байгуулсан - Гар бөмбөгийн клубуудын аварга шалгаруулах хаврын тэргүүн нээлттэй тэмцээнийг 14.000 үзэгч 

• Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “Шинэчлэл- сэтгэл гарган хийх ажил” төрийн албан хаагчдын анхдугаар чуулган 8000 оролцогчтой

• Автозамын газраас зохион байгуулсан- Авто замын “Road Expo 2013” ОУ-ын үзэсгэлэн  7500 үзэгч, оролцогчтой 

• Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан Баялгийг бид бүтээнэ сэдэвт арга хэмжээ 7000 үзэгчтэй 

• Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан Эмэгтэй Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  6000 үзэгч 

• Пара тамирчин Бадралын Хандивын арга хэмжээг 4500 хүн үзэж сонирхосон  гэх тоон мэдээлэл байна. 

 

Дээрх  статистикийг гаргахад дараах үндэслэлийг авч үзсэн болно. 

- Арга хэмжээний тоо, нэр төрлийг тооцохдоо тухайн арга хэмжээний үргэлжилсэн хугацаанаас үл хамааран 1 арга хэмжээг 1-ээр тооцон гаргасан болно. Жнь: 2013 оны 3 сарын 10-30 хүртэлх 21 хоногийн хугацаанд Клубуудын аварга шалгаруулах Хаврын Тэргүүн Волейболын нээлттэй тэмцээн болсон бөгөөд энэ арга хэмжээний статистик гаргавал: Арга хэмжээний тоо 1, Үргэлжилсэн өдөр нь 21 болох юм.

- Арга хэмжээний үргэлжилсэн хугацааг тооцохдоо Спортын Ордонтой гэрээ байгуулж, түрээсэлсэн өдрөөр нь тооцсон буюу тухайн арга хэмжээний бэлтгэл ажлын өдрүүдийг оруулсан болно. Энэ нь спорт ордоны ашиглалтын хувийг үнэн зөв тооцоход хэрэглэгдэх үзүүлэлт болно.

- Арга хэмжээнд нийт хамрагдсан хүний статистик тоог гаргахдаа: юуны түрүүн тухайн арга хэмжээг зохион байгуулагчдаас авсан мэдээлэл, түүнд үндэслэн тус арга хэмжээнд оролцож буй хүмүүс, баг тамирчдын мэдээлэл, мөн тухайн арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн үзэгчдийн тоо зэргийг нэгтгэн гаргасан болно.

 

“Буянт Ухаа” Спортын ордон нь спортын холбоодыг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь  Женко бөхийн клуб. Тус клуб нь Буянт Ухаа Спортын Ордонд  2011 оны 6 сараас эхэлж Хан Уул дүүргийн Нисэх яармаг орчмын 100 гаруй өсвөр үеийн тамирчдыг сургах бэлтгэх үйл ажиллагааг явуулж байна.

Тэд Монголын Чөлөөт бөхийн залгамж халаа болох  өндөр зэрэглэлийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхийн зэрэгцээ өсвөр үеийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн ажиллаж байна. Азийн аваргын тэмцээнд тус клубын тамирчин хүрэл медал хүртсэн нь тус ажлын нэгэн үр дүн юм.

Мөн Буянт Ухаа Спортын Ордон Монгол  улсын шигшээ багийн тамирчдын тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэл хийх нөхцөл бололцоог ханган ажиллах бодлого баримталж байгаа бөгөөд Волейболын шигшээ баг, Байт харвааны улсын шигшээ баг, Гимнастикийн тамирчид бэлтгэл сургуулилтууд хийж байжээ. 

Сэтгэгдэл