Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2013 оны 10дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Малайзын Куала лумпурт  болсон Азийн Паралимпийн Хараагүйчүүдийн Жудо Бөхийн тэмцээнд манай улсаас 2 тамирчин, дасгалжуулагчийн хамт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирлээ.  

Харин өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал мөнгөн медаль хүртсэн З.Хосбаяр болон багш Б.Нарантуяа нарыг хүлээн авч уулзан талархал илэрхийлж, цаашдын  тэмцээн уралдаанд нь амжилт хүссэн юм.

Уг тэмцээн нь 20 хүртэлх насны ангилалтай байсан бөгөөд Э.Даваадавгын хувьд  20 нас 5 сартай гэсэн шалтгаанаар  хасагдаж  З.Хосбаяр 66 кг жинд мөнгөн медаль хүртсэн байна.

З.Хосбаярын хувьд улсын аваргын хүрэл медальтай бөгөөд энэхүү тэмцээнд зоны аваргын төлөөх барилдаан хүнд байсан, базари үнэлгээ алдаад их сандарсан багш маань зөвөлгөө сайн өгсөний үр дүнд ялсан гэлээ. З.Хосбаяр нь мордох, хөл тавих мэхэндээ сайн учир энэ тал дээр түлхүү ажилласан гэдгээ багш нь хэлж байсан бөгөөд цаашид манай улсын тамирчид илүү амжилт гаргах боломж бүрэн байгаа гэсэн юм.

Сэтгэгдэл