Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

      Шинэчлэлийн Засгийн газраас иргэдтэй шууд харилцах  “11-11” төвийг  2012 оны 10 дугаар сарын 12-нд нээс хойш бүтэн жилийг үдээд байна.

          Уг төвд иргэд засгийн ажилтай холбоотой асуудлаар “11-11” дугаарын утсаар шууд холбогдон, саналаа өгч болох бөгөөд мөн  твиттер, фейсбүүк, вэб сайт гээд нийт 6 сувгаар  мэдээлэл өгөх боломжтой билээ.

           Мөн гар утсаараа авсан зургаа ч илгээж болохоос гадна  биечлэн очиж, мэдээлэл өгөх боломж ч бас бий.

       Энэ нэг жилийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн Газрын “нүд, чих” болсон “11-11” төвд Соёл, спорт, аялал жуулчлалын  салбартай холбоотой асуудлаар  НИЙТ 458 иргэн санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархалаа илэрхийлээд байна. Эдгээр иргэдийн:  

Санал хүсэлт - 378  

Гомдол -  35

Талархал - 2

Шүүмжлэл - 43 байгаа бөгөөд хандсан сувгийг  нарийвчлан танилцуулбал:

Дуудлагаар – 305

Вэб сайт - 48

Фэйсбүүк - 15

Твиттер - 7

Мобайл – 6

Мессеж  - 27

Имэйл  - 10

Биечлэн -  40  хүн ирж санал бодлоо илэрхийлээд байна.

         Эдгээр холбогдсон иргэдийн багагүй хувийг хөдөө орон нутгийн иргэд эзэлж байгаа бөгөөд орон нутагт тулгарч байгаа асуудлуудаа хөндөн ярьж, шийдвэрлэх арга хэмжээнүүдийн талаар санал, бодлоо хуваалцаж байна.

          Уг төвөөс Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд  шилжүүлэн өгч байгаа  асуудалд манай яамны Ил тод байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Болортуяа тухай бүрт нь холбогдох хүмүүсээс хариу тайлбарыг авч, хариу хүргүүлж, саналыг хааж байгаа болно.  

        Дашрамд дуулгахад Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээллийн ил тод байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэнтэй та 51-264-167 дугаарын утсаар холбогдон өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой бөгөөд төрийн болон байгууллага, хувь хүний нууц болон бусад хууль тогтоомжид харшлаагүй мэдээ мэдээлэл, бичиг баримттай биечлэн ирж танилцах боломжтой.  

Сэтгэгдэл