Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Монголын Үндэсний музей "Чингис хааны өв" каталогийг эрхлэн хэвлүүлээд байна. "Чингис хааны өв" каталогийн нээлтийн үйл ажиллагааг Үндэсний эрх Чөлөөний Хувьсгалын 101 жилийн ойн өдөр Монголын Үндэсний музейд зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагааг Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл нээж үг хэлсэн бөгөөд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, соёлыг дэлхий дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулж, хойшид гарах ийм бүтээлийн үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа цохон дурдсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, Спорт, Аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, "Чингис хааны өв" каталогийг зохиоход оролцсон 16 эрдэмтэд болон бусад хүндтэй зочид хүрэлцэн ирсэн.
"Чингис хааны өв" каталоги нь "Чингис хааны өвөг дээдэс", "Чингисийн эзэнт гүрэн" , "Чингис хааны өв", "Чингис хаан ба утга соёл", Чингис хаан ба өнөөгийн Монгол орон" гэсэн 5 бүлэг, 25 сэдвээс бүрдэнэ. Мөн 16 эрдэмтний өгүүллийг 8 газрын зураг, 36 газрын малтлагын болон дэвсгэр зураг, 25 ханын зураг, 19 уран зураг, 18 хөшөө дурсгал, 1 хадны зураг багтжээ. Монголын Үндэсний Музей, МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей, Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 294 олдвор хэрэглэгдэхүүн, 9 түүхэн дурсгалт газрын гэрэл зураг орсон бөгөөд 16 зургаар чимэглэн, 320 талтайгаар, монгол хэлээр хэвлүүлсэн байна.
Тус бүтээл нь Монголын түүх, соёлын чиглэлээр олон жил судалгаа хийсэн манай үндэсний эрдэмтдийн бие даан гаргасан Чингис хааны талаарх анхны каталоги болж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл