Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын  дэд сайд М.Түмэнжаргал болон Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин нар  Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Казахстан улсын Алмата хотноо болсон сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 118 орны 600 гаруй боксчин хүч үзсэн  бөгөөд манай улсаас долоон тамирчин оролцсон билээ. Энэхүү тэмцээнээс 64 кг жинд хүч үзсэн МУГТУ.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос хүрэл медалийг энгэртээ зүүсэн бөгөөд илүү их амжилт гаргах боломж байсан, санасан амжилтандаа хүрч чадаагүй гэдгээ уулзалтын үеэр хэлж байлаа.

У.Мөнх-Эрдэнийн хувьд ДАШТ  энэ жил орж байгаа Азийн аваргын дараах хоёр дахь том тэмцээн нь юм.

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хэлэхдээ: Бид цаашид шигшээ баг бүрдүүлэх болон бэлтгэл сургуулалт болоод тэмцээний өмнөх тамирчдын сэтгэл зүйг бэлдэх эрдэм шинжилгээний баг, эмч, сэтгэл зүйч, Монгол Улс өөрсдийн гэсэн шүүгчийг хамт явуулж байх тал дээр анхаарч ажиллана. Цаашид хаа хаанаа  алдаа ондоогоо дүгнэж, сургамж авч ажиллах ёстойг онцлон хэллээ.  

Сэтгэгдэл