Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

        Өнөөдөр улсад тэр дундаа спортын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаа Д.Сүрэнхорлоод  Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн  Дэлхийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгчийн олгодог “Спорт бол амьдралын сургууль”нэртэй уриан дор олгогдож буй олон улсын  цомыг  гардуулан өглөө.
        Д.Сүрэнхорлоо нь  Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй бөгөөд спортын салбарт 42 жил ажиллахдаа биеийн тамир спорт, олимпизмыг сурталчилах, “Бээжин-2008”, Ванкуверь, “Лондон-2012” наадмуудад Монгол Улсын баг тамирчдыг олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн даргаар ажиллаж түүхэн амжилтуудыг үзүүлсэн.  

        Д.Сүрэнхорлоо цанын спортын шигшээ багийн тамирчин дасгалжуулагч, Спортын сургалт, анагаах ухааны Үндэсний төвийн БТС-ын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, БТС-ын Үндэсний төвийн БТС-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, БТСГ-ын дэд дарга, ЗГХА Биеийн тамир, спортын газрын дарга, ССАЖЯамны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэнээр тус тус ажиллаж байжээ. Түүний спортын салбарт тасралтгүй, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, ОХУ-ын Буриад улсын спортын гавъяат дасгалжуулагч цол, спортын төлөө зүтгэлтэн, одон зэрэг шагналаар тус тус шагнаж байжээ.   

        Олон Улсын Олимпийн Хороо нь жил бүр тухайн хүний олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 5 тивээс ирүүлсэн материалаас 3 улсыг сонгон шалгаруулж уг цомын эзнийг сонгодог юм байна.

          Анх Олон улсын олимпийн хороо 100 жилийн ойн хүрээндээ уг цомыг олгож эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений 150 жилийн ойн хүрээнд уг цом “Спорт бол амьдралын сургууль”нэртэй уриан дор олгогдож байна.Дашрамд дуулгахад уг шагналаар өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнуулсан бөгөөд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг зэрэг хүмүүс шагнагдаж байжээ.

Сэтгэгдэл