Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэвлэл мэдээлэл, радио, телевизийн байгууллагын удирдах зөвлөл болон дарга, захирал нарт хандан нэгэн хүсэлт хүргүүлж байна.

Энэ нь хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч та бүхний дэмжлэг нэн чухал байна.

Иймд та бүхнээс сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдад зориулж хүүхдийн үлгэр, туульсийн цаг гаргах, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг уран бүтээлийн бодлогодоо тусгахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Хэрэв энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэвэл бид  ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн болон Соёлын өвийн төв, Үндэсний номын сангийн мэдээллийн баазуудыг түшиглэн шаардлагатай мэдээллийг ашиглах боломжоор хангаж өгөх бөгөөд  та бүхний сонгосон үлгэр туульсийг өв сангаас үнэ төлбөргүй гаргаж өгөх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.  

Сэтгэгдэл