Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яам ард иргэдийнхээ оролцоотойгоор  Соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажлыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал,  4 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Иргэн хүн соёлын өвийг бүртгүүлэхээр хандах хамгийн анхан шатны байгууллагын  утас, хаяг:

Нийслэлд ССАЖЯамны Соёлын өвийн хэлтсийн 264197 утсаар болон яамны харъяа Соёлын өвийн төвийн70110877, 96659588дугаарын утсанд холбогдон өгөх боломжтой юм.  Мөн орон нутагт байгаа иргэн бол сумын Соёлын төв, аймгийн ССАЖГазар, Аймгийн ЗДТГ-таа хандаж болно. Та Соёлын өв гэж юу болох, ямар төрөл зүйлд ангилагддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим хуудсаар илгээх маягтыг  www.mongoluv.mnвэб сайтаас татаж аваарай.

Бид Баримтат өв гэж юу вэ?, Үл хөдлөх дурсгалд юуг хамааруулдаг вэ? Биет бус өвд юу юу хамаардаг вэ? зэрэг асуултад хариулж бодит амьдралд ойлгогдохуйц энгийн үгээр илэрхийлэн тайлбарлаж ард иргэдэд мэдээллийг хүргэснээр:

 

1.Хүмүүсийн гар дээр байгаа баримтат өв

2.Аймгийн хамгаалалтанд болон улсын хамгаалалтанд Улсын нэгдсэн бүртгэлд хамрагдаагүй түүх соёлын дурсгалт зүйлс

3 Биет бус өвийг өвлөн тээгчдээ бүртгэх юм.  

 

Энэ хугацаанд ССАЖЯ болон Соёлын өвийн төв рүү багагүй хүн холбогдож өөрсдийн мэдэх мартагдсан соёлын өвүүд, улсын болон аймгийн хамгаалалтад ороогүй түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгүүлэхээр мэдээллээ хүргүүлж эхлээд байна. Эдгээр мэдээлэл хүргүүлсэн  соёлын өв тээгчдийн төлөөллийг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзсан юм.

Уулзалтад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Урчууд овогт Хан-уул дүүргийн 4-р хороонд оршин суугч, 34 дүгээр сургуулийн зураг зүй, технологийн багш Ц.Батбуян нилээд мартагдаж буй соёлын биет бус өв болох  алт мөнгө хүрэл зоос дэлдэж эхэлсэн эртний үе, ширж мэтгэх урлаг “Зоос ширээ” сүлжмэлийн урлагийг бүртгүүлснээр, Ховд аймгийн Буянт сумын нутаг Дам ус гэдэг газар өөрийн өвөлжөөний дэргэд байрлах  хадны сүг зургийг зурагжуулан, түүхэн мэдээллийг бичиж ирүүлсэн иргэн  Ц.Даваасүрэн, Ю.Должинсүрэн нарыг тус тус хүлээн авч уулзлаа. Мөн эдгээр өв тээгчдэд биет болон биет бус өвийн үнэт мэдээллийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн санд бүртгэснийг гэрчилсэн батламжийг гардуулан өгсөн юм.

  Ц.Батбуян нь өв тээгчийн хувьд энэ мартагдаж буй өвийг өвлүүлэн үлдээхийн тулд зар өгч 200 гаруй хүнд үнэгүй зааж, гарын шавиа бэлтгэсэн ба хашаа байшингаа барьцаалан зээл авч, энэ урлагийн талаар ном хүртэл хэвлүүлсэн өв тээгч юм. Хэрэв та энэхүү “ЗООС ШИРЭЭНИЙ СҮЛЖМЭЛИЙН УРЛАЛ”-ыг сурахыг хүсвэл  91141508 гэсэн дугаараар Ц.Батбуян гуайтай холбогдох боломжтой юм.

Соёлын өвийг хадгалж хамгаалахад иргэний оролцоог нэмэгдүүлэх нь бидний зорилго юм. Монгол улсын соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах үйлсэд ард иргэд маань идэвхтэй оролцсоноор Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу та Иргэнийхээ үүргийг биелүүлж байна гэсэн үг юм.

1.Баримтат өвд бичиг үсгээр болон дүрс, дуу авианы бичлэгийн арга хэлбэрээр баримтжуулан үлдээсэн бичиг соёлын дурсгалт зүйлс ордог.

2.Үл хөдлөх өвд уран барилга, хөшөө дурсгал, хэрэм цайз, сүм дуган тэдгээрийн туурь балгас, үлдэгдэл, булш хиргисүүр зэрэг нүүлгэн шилжүүлэх буюу зөөж тээвэрлэх боломжгүй өвүүд ордог.

 Хөдөөхээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туйрь гэх мэт  дурсгалыг хэлнэ.

3.Биет бус өвд эх хэл, ерөөл магтаал, тууль зэрэг аман уламжлалууд, дуу хөгжим, бүжиг зэрэг уламжлалт урлагийн тоглох хэлбэрүүд, зан үйл, баяр наадам, уламжлалт мэдлэг арга туршлага гар урлалын төрлүүд ордог юм..

Монгол улсын Соёлын биет бус өвийн Үндэсний жагсаалт

Монгол улсын соёлын биет бус өвийн язгуур хэв шинж, түүнийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх, баримтжуулах, бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор 2009 онд БСШУ-ны Сайдын “Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх журам” батлагдан гарсан.

2012 оныбайдлаар 21 аймгийн 314 сум, нийслэлийн 9 дүүргиин 128 хороог бүртгэлт хамруулан 150 гаруй СББӨ-ийн төрөл зүйл, 6925өвлөгч бүртгэгдээд байна.

  Монгол улсаас ЮНЕСКО-гийнжагсаалтанд бүртгүүлсэн өв

Монгол улс ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт”-д

1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг /2009/

2. Монгол ардын уртын дуу /2009/

3. Монгол хөөмэйн уламжлалт урлаг /2009/

4. Монгол баяр наадам /2010/

5. Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл /2010/ бүртгэгдсэн

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн
 дэлхийн жагсаалт”-д
            1. Монгол бүжгийн уламжлалт урлаг-бий биелгээ /2009/
            2. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг /2009/
            3. Монгол тууль /2010/
            4. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа /2011/  бүртгэгдсэн.

2. Соёлын үл хөдлөх дурсгалын талаар:

  “Улс, аймаг, нийслэлийнхамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ын тухай.

Монголулсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор дээрхжагсаалтад 175 дурсгалыгулсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад, нийт 450 дурсгалыг тус тус хамгаалалтад авсан байна.

МонголУлсаас Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалын тухай.

2013 оныбайдлаар Монгол улсаас UNESCO-гийн Дэлхийн өвийн бүртгэлд:

Ø  Орхоныхөндийн соёлын дурсгалт газар (2004),

Ø  МонголАлтайн нурууны хадны зургийн цогцолборыг (2011) гэсэн 2 дурсгал бүртгэгдсэн байна .

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж юу вэ, дурсгалыг төрөл зүйлээр нь хэдэн хэсэгт хувааж ангилдаг вэ?

     Монгол нутагт буй Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 8 төрөлд ангилан бүртгэж байна.

1.    Байгалийн дурсгалт газар /Эртний амьтны, эртний ургамалын, геологийн ховор тогтоц бүхий газар гэх мэт/

2.    Чулуун зэвсгийн дурсгалт газар /Чулуун зэвсгийн бууц суурин, дархны газар, эртний хүний сууж байсан агуй, хонгил гэх мэт/

3.    Хадны зураг бичгийн дурсгал /хадны сийлмэл болон зосон зураг, бүх төрлийн аргаар бичсэн бичээс гэх мэт/

4.    Оршуулга тахил, тайлгын газар /эртний булш, хиргисүүр, тахилын байгууламж, хадны оршуулга гэх мэт/

5.    Хөшөө дурсгал /Буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, тамгатай хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал гэх мэт/

6.    Барилга архитектурын дурсгал /эртний хот суурины үлдэгдэл, хэрэм, цайз, ус зайлуулах суваг шуудуу, суврага сүм хийдийн үлдэгдэл, суврага, дуган, сүм, хийд, түүхэн дурсгалт барилга байшин гэх мэт/

7.    Үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан газар /эртний ашигт малтмал олборлож боловсруулж байсан газар, газар тариалан эрхэлж байсан газар гэх мэт/

8.    Бусад

     Одоогийн байдлаар Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 30 гаруй мянган үл хөдлөх дурсгалын бүртгэл хадгалагдаж байгаа ба жил ирэх тутам нэмэгдэж байна.

2008 онд Соёлын өвийн төвөөс Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл судалгаа гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай, Завхан, Дундговь, Төв гэсэн 14 аймгийн нутагт ажиллан холбогдох мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалсан байна.

Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд мэдээллийг дараах эх үүсвэрээс хүлээн авч бүрдүүлэлт хийдэг.

3.Баримтат өвийн талаар:

       Монгол Улсаас Дэлхийд данстай ямар ямар баримтат өвүүд байдаг вэ?

ЭХ ТҮҮХИЙН ГЭРЧ-СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ-Дэлхийд данстай баримтат өвүүд

Нүүдэлчин Монголчуудын  туурвин цогцлоосон оюун сэтгэлгээний гайхамшигт өв соёл цаг улирах тусам үнэд орж, дэлхий дахинд давтагдашгүй нэгэн санг бүрдүүлжээ. Монгол түмний оюуны соёлын үнэт өвүүд төв Азийн нүүдэлчдийн төдийгүй дэлхийн соёл иргэншилд үлэмж хувь нэмэр оруулсанд тооцогддог. Энэ оны зургадугаар сард Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал “ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР” 110боть их хөлгөн судар ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийнОлон улсын баримтат өвд бүртгэгдсэн нь үүний тод илрэл болсон юм. Алт, мөнгө, шүр, сувд, номин, оюу, зэс, ган, тана зэрэг есөн эрдэнээр урласан, дэлхийд ганц хувь уг дурсгал манай улсаас бүртгэгдсэн гурав дахь баримтат өв болсон бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур" бүтээлүүд бүртгэгдсэн билээ.

Сэтгэгдэл