Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг анх удаа 2013 оны 10-р сарын 4-9-ны өдрүүдэдУлаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж хаалтаа хийлээ.

Хаалтын үйл ажиллгаанд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯамны СУБХЗГ-ын дарга “Улаанбаатар” Олон Улсын Кино наадмын дарга Н.Оргил болон хөтөлбөр зохицуулагч Тибу Брак, МУЗ-ын гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Монгол-Францын Төвийн захирал Софи Латаяд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү наадмыг амжилттай болж өндөрлөлөө хэмээн дүгнэж байгаагийн нэг илрэл нь 6 өдрийн турш Тэнгис  кино театрт Канн, Берлин, Венец зэрэг олон улсын нэр хүндтэй наадамд шилэгдэн оролцож, шагнал хүртсэн, сор болсон 12 бүтээлийг үнэ төлбөргүй хүргэхэд танхим үзэгчдээр дүүрэн байсан нь кино сонирхогчдын цангааг нь тайлсан өдрүүд болсныг бэлхэнээ гэрчлэх  бизээ.

 Эдгээр шилдэг бүтээлийг шимтэн үзэж чадалгүй суудалгүй үлдсэн олон залуус уулга алдан үлдэж байсан бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 5000 орчим хүн эдгээр киног үнэ төлбөргүй, эх хэл дээрээ хадмал орчуулгатайгаар,  найруулагчтай нь нүүр туулан уулзсан явдал нь кино сонирхогчдод ховорхон олдох боломжуудын нэг байлаа.   

Уран бүтээлчдийн хувьд олон улс орны кино наадмуудад оролцож байсан ч танай улсын үзэгчид шиг ийм шимтэн, дуустал нь, заал дүүрэн үзэж байсан нь ховор гэдгийг онцлон дурдаад зохион байгуулагчдад талархал илэрхийлсэн юм.  

Сэтгэгдэл