Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл соёлын өвийг сэргээн засварлах, тайз кино урлагийн болон хөгжмийн чиглэлээр Польш улсад мэргэжилтэн бэлтгэх хүсэлтэй байгаа тухайгаа өнөөдөр Монгол улсаас Польш улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён А.Ганбаатарт дуулгасан юм. Ноён А.Ганбаатар уг саналыг хэрэгжүүлэх боломжтой. Манай улс социализмын үед Польш улсын Торун хотод байдаг соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургуульд хүмүүсээ сургаж байсан. Тиймээс энэ харьцаагаа сэргээх боломжтой. Польш улсын хувьд соёлын өвийг сэргээн засварлах, тайз кино урлагийн чиглэлийн сургуулиуд харьцангуй өндөр төлбөртөй байдаг. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр жил бүр 20 оюутан сурч байгаа хэдий ч соёл урлагийн чиглэлээр оюутанууд хамрагдаж чадахгүй байна.
Төрийн сангийн зээлд арай ядан хамрагдан, гадаад улс оронд соёл урлагийн чиглэлээр суралцах эрх авсан зарим оюутнууд тухайн улсдаа очсон хойноо ангиа солиулах тохиолдолд гардаг байна. Учир нь тухайн оюутанд тэтгэмж байдаггүй, төгсөөд ирхэд цалин бага гэсэн шалтгаан нөлөөлдөг гэж байна. Тиймээс Ц.Оюунгэрэл сайд цаашид төрийн сангийн зээлээр биш, тэтгэлгээр сургах хэрэгтэй гэж үзэж байна.
Тиймээс хатагтай Ц.Оюунгэрэл элчин сайд ноён А.Ганбаатарт дээрх гурван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн сайн сургуулиудад манай улсаас оюутан суралцуулахад шаардагдах зардалын тооцоог гаргахад туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
ССАЖЯ холбогдох албаны хүмүүст санал хүргүүлж Хөгжим бүжгийн коллежийг Консерватори болгох хүсэлтэй байгаа бөгөөд ХБК-оос Монгол улсад Хөгжмийн консерватори байгуулахтай холбогдуулан:
- Польшийн Хөгжмийн Их сургуулиудад мэргэжлийн багш нарыг 45 хоногоос гурван сарын хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх
- Польшийн нэрт эрдэмтэн багш нарыг 7-14 хоногийн хугацаатайгаар урьж ажиллуулах
- Ф.Шопений нэрэмжит “Хөгжмийн наадам”-ыг жил бүр зохион байгуулах
- Ф.Шопений нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааныг 2014 онд хамтран зохион байгуулах
- Оюутны тоглолт солилцох, хамтарсан тоглолт хийх зэрэг санал дэвшүүлснийг танилцуулсан.
Мөн ССАЖЯ-нд Монгол Улсад одоогийн байдлаар нэн шаардлагатай байгаа хөгжмийн мэргэжилд АРФА хөгжимчин орж байгаа гэдгийг ХБК-ийн удирдлагаас ирүүлээд байна. 1980-1984 онд ХБК-д ЗХУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулан хоёр оюутныг тусгай дунд мэргэжлийн боловсролоор төгсгөсөнөөс нэг арфа хөгжимчин нь Улсын Филармонид ажиллаж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад ХБК-оос Польшийн Хөгжмийн Дээд сургуульд 1995-2000 оны хооронд 4 оюутан суралцан төгссөн байна. Тодруулбал:
- Д.Маралгуа- төгөлдөр хуурч, АНУ-д ажиллаж байна
- А.Болор- төгөлдөр хуурч, АНУ-д ажиллаж байна
- Б.Ариунаа- төгөлдөр хуурч, ХБК-д ажиллаж байна
- Р.Гансүх фагот хөгжимчин, АНУ-д ажиллаж байна.
Харин Польшийн хөгжмийн хамгийн сайн нэртэй гурван сургуульд:
- Фредрик Шопены нэрэмжит Хөгжмийн Их сургууль www.chopin.edu.pl
- Краков хотын Хөгжмийн Академи www.amuz.krakov.pl
- Катовиц хотын Карл Шимановскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургууль www.am.katowice.pl / ордог байна.
Цаашид ССАЖЯ салбарынхаа хүрээнд мэргэжилтэн бэлтгэх асуудалд түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна. Монгол улсаас Польш улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён А.Ганбаатартай хийсэн уулзалтанд ССАЖЯ-ны СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Гадаад хамтын ажиллагааны дарга П.Алтан-Од нар оролцсон байна.

Сэтгэгдэл