Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Дэлхийн язгуур урлагийн академиас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамд олгосон "Маэстро" цолны гэрчилгээг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл  албан ёсоор гардуулан өгсөн юм. Болгар улсын Нессебар хотноо өнгөрсөн сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Домог" чуулгынхан  Монгол Улсаа төлөөлөн оролцож, тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон билээ. Мөн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академийн маэстро цолыг хүртсэн юм.

Дэлхийн язгуур урлагийн наадмуудын ассаоциацийн ерөнхийлөгч Калоян Николовын хамт

Энэхүү цолны батламжийг ССАЖЯамны сайдаар нь  дамжуулан өгдөг бөгөөд энэ уламжлалын дагуу уг батламжийг Ц.Оюунгэрэл сайд гардуулан өгч байгаа нь энэ юм. 

Сэтгэгдэл