Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Уриа:  Бид ч бас чадна

http://www.youtube.com/watch?v=bZg_7XqsqtA дээрх линкээр тус хорооны видео мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Дэлхийн 170 гаруй оронд олимпийн хороо болох Үндэсний Олимп, Параолимп, Тусгай Олимпийн хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Зуны болон Өвлийн Олимпын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.

Гэтэл манай улсад Үндэсний болон Параолимпийн хороо л үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Г.Ариун гэх эмэгтэй Монголын Тусгай Олимпийн Хороог үүсгэн байгуулаад байна.

Монголын Тусгай Олимпийн Хороо нь 2013 оны 4-р сарын 1-ний өдөр Олон Улсын Олимпийн хороонд гишүүнээр элсэж, 2013 оны 4-р сарын 13-ны өдөр Монгол Улсад Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгэгдээл байна.  Монголын Тусгай Олимпийн Хороо нь Олон Улсын Олимпийн Хорооны  зорилгыг эрхэмлэн цаашид Монгол улсад оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж тэдний нуугдмал чадавхийг хөгжүүлэн, эрүүл бие бялдартай, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой тамирчин болоход нь бүхий боломжоор дэмжлэг үзүүлэх юм.  

Тэд үйл ажиллгааны  чиглэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Энэ нь:

—  Оюуны бэрхшээлтэй хүмүүст төрөл бүрийн спортын сургалт зохион байгуулах,

—  Оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрөл бүрийн спортын уралдаан, тэмцээн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах,

—  Оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, сайн дурын туслах ажилтныг сургах, чадавхижуулах,

—  Оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан биеийн тамир, спортын төв байгуулах,

—  Тэдэнд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагаа явуулахюм байна.

2013 оны 02 дугаар сард Солонгос улсад зохиогдсон Тусгай олимпийн өвлийн наадамд Монгол Улсын оюуны бэрхшээлтэй тамирчид амжилттай оролцоод ирсэн байна. Энэхүү Тусгай Олимпийн Өвлийн наадамд дэлхийн 105 орны 2500 тамирчин, 15000 дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, гэр бүлийн гишүүд, 3500 сайн дурын зохион байгуулагчид оролцсон байна.

Тус наадамд оролцсон манай улсын тамирчин Б.Элбэгзаяа, У.Нинжбадам, нар Цанын спортын төрөлд оролцож улмаар Б.Элбэгзаяа, У.Нинжбадам нар тусгай байрын шагналыг эх орондоо авчирсан нь Монгол Улс Тусгай Олимпоос авсан анхны медал болж, эх орныхоо нэр хүндийг олон улсын хэмжээнд олимпийн тэнгэрт өргөх чадвартайгаа харуулаад байна.

Тусгай олимп үүссэн түүхээс танилцуулбал:  

1968 оны 7 сарын 20.

Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кенеди сангаас Олон улсын анхны Тусгай Олимпийн зуны наадмыг зохион байгуулсан түүхтэй. Тус наадамд АНУ-ын 26 муж болон Канад улсын 1000 гаруй оюуны бэрхшээлтэй тамирчид оролцон  хөнгөн атлетик, хокей, усан спортын төрлүүдээр өрсөлдсөн.

  Тусгай олимп гэж юу вэ?

Тусгай Олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж Оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдарыг хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах  зорилготой олон улсын байгууллага юм.

Тусгай Олимп нь Оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насан хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпийг 2 жил тутам ээлжлэн зохион байгуулдаг.

Тусгай олимпийн тамирчид

Тусгай Олимпоос зохион байгуулж буй сургалт болон уралдаан тэмцээнд 8-аас дээш насны оюуны бэрхшээлтэй бүхий л хүмүүс хамрагдах боломжтой.

Тусгай Олимпийн уралдаан-тэмцээнд  оролцох тамирчдаас  ямар нэгэн хураамж авдаггүй.

Тусгай олимпийн эрхэм зорилго

Оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг жилийн туршид тасралтгүй олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, урам дэм өгөх, хоорондоо өөрсдийн авъяас чадвар, туршлагаа хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжоор хангахад оршино.

Тусгай олимпийн үнэт зүйлс

•      Бидний үнэт зүйлс...Аз жаргалтай тамирчин

•      Бидний үнэт зүйлс...Манлайлал

•      Бидний үнэт зүйлс...Эр зориг

•      Бидний үнэт зүйлс...Эв нэгдэл

•      Бидний үнэт зүйлс...Шантрашгүй зүтгэл

Дэлхийн 180 гаруй оронд226 Тусгай олимпийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Тусгай олимпийн онцлогууд

•      Бүх тамирчид оюуны бэрхшээлтэй.

•       Бүгдэд тэгш боломжийг олгодог.

•       Бүх тамирчдыг урамшуулдаг.

•       Уралдаан тэмцээнд тамирчдыг шударгаар сонгон шалгаруулдаг.

•      Тусгай олимпод оролцоход төлбөргүй.

•      Төрөлжүүлсэн болон нийтийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.

Тусгай Олимпийн наадмын зуны спортын төрлүүд

Албан ёсны төрөл  

 Усан спорт                 Хөнгөн атлетик       Сагсан бөмбөг               Агаарын теннис      Боулинг                    Зүлгэн дээрх бөмбөг       Дугуй         Mорин спорт               Хөл бөмбөг              Гольф                         Жүдо                    Ширээний теннис      Далбаат завь           Гар бөмбөг               Хүндийн өргөлт   Скэйт                         Талбайн теннис         Хэмнэлтэт гимнастик                                   Уран гимнастик 

•      Албан бус төрөл

   Усан завь                             Крикет          Зөөлөн талбайн гар бөмбөг

Тусгай Олимпийн наадам нь орон нутгийн, үндэсний,бүс нутгийн, дэлхийн түвшинд зохиогддог. Дэлхийн наадам нь 2 жилд нэг удаа зуны болон өвлийн төрлөөр ээлжлэн зохион байгуулагддаг.

•      Тусгай Олимпийн наадмын өвлийн спортын


Албан ёсны төрөл:

             Уулын цана

            Явган цана

            Уран гулгалт

             Заалны хокей

            Цасны гуталтай явган гүйлт

     Тэшүүр

Сэтгэгдэл