Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖЯамнаас 2012 оны 6 дугаар сард Буян-Ухаагийн гаалиар хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан төвд ном судрыг Үндэсний номын санд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Уг ном судрыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл тодорхойлох мэргэжлийн зөвлөлөөс зэрэглэлийг тодорхойлон шалган баримтжуулжсан бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ дагуу Үндэсний номын санд нийт 128 ширхэг соёлын баримтат өвийг хүлээлгэн өгч байна.

Үүнээс 10 ширхэг нь түүх соёлын үнэт зэрэглэлд хамаарах алтаар бичсэн Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам, Хорин нэгэн Дара эх зэрэг судар  байгаагаас Доржжодба нь зурмал бурхантай алтаар бичжээ.

 Мөн  ердийн дурсалд хамаарах 118 нэрийн ном нь Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг судар багтаж байна. Ц.Оюунгэрэл сайд болон Үндэсний номын сангийн захирал Х.Чилаанжав нар Хан –Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлтэй 118 ширхэг бүгд 128 ширхэг судрыг хүлээлгэн өгөх албан протоколд гарын үсэг зурсан юм.

Үндэсний номын сан эхлээд эдгээр судар, номуудыг нэг бүрчлэн тоолох бөгөөд /ном тус бүрийн хуудасны тоог гаргах гэх мэт/  үүний дараа тоос шороог  нь цэвэрлэхээр ариутгалын аппаратад хийнэ. Дараа нь номын сангийн данслагчид эдгээрийг данслан харъяалагдах фондод нь хувиарлах юм.  

Сэтгэгдэл