Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр тэмдэглэн ирсэн.  Харин манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм.  Энэхүү өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2012онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч “сэдвийн дор тэмдэглэсэн бол 2013 оныг “Аялал жуулчлал ба ус”сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарынхаатөрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.Үүнд:

·         “Явган аяллын маршрут тогтоох, зам дагуух  тохижилт”сэдэвт сургалт-семинарыг  21  аймгийн аялал жуулчлалын мэргэжилтэн нарт

·         “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад

·         “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал

·         Танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн

·         “Гранд тур”спорт явган аяллын тэмцээнийг тус тус зохион байгуулж байна.

Сэтгэгдэл