Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" Олон улсын анхдугаар кино наадам ирэх  сарын 4-9-нд Улаанбаатар хотноо болох юм. 

Уг наадмыг ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл  хамтран зохион байгуулах юм. Энэхүү наадамд Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадамд шилэгдэн шагнал хүртсэн, кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ. Кино наадмын хөтөлбөрт Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурын “Ило Ило”, 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээл багтжээ.

Кино наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Тус кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Амжилтын гарц" тусгай хөтөлбөрийг зохион байгуулах юм.

Монголын кино урлагийг танилцуулах хөтөлбөрт нийт 8 уран сайхны, 5 баримтат кино ирснээс дараах бүтээлүүдийг зочдод танилцуулах болсон. Үүнд:
“Улаан дөрвөлжин”, Б.Ганболд, Хамба Студи - УСК
“Бодлын хулгайч”, Ж.Сэнгэдорж - УСК
“Лардьма”, Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм- УСК
“Аравт”, Д.Золбаяр, Монгол Фильм- УСК
“Би монгол хүн”, Б.Баяр, Сэмүүн Студи- Баримтат кино
“Нэрийг минь хэлж өгөөч”, Э.Хүрэлхүү, Аригу Студи - Баримтат кино тус тус багтжээ.


Тус кино наадам Монголын “Шарга даага” уран сайхны киногоор Тэнгис кино театрт ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл