Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

`

   Соёл, спорт, аялал жуулчлалын салбартай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн  салбарын нэгдсэн  лавлах номыг Аялал жуулчлалын үндэсний төв эмхлэн гаргаад байна.  Тус лавлах номд соёл, урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийг нэг дор багтааж өгсөн бөгөөд цаашид англи хэл дээр гаргахаар төлөвлөжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд  тодорхой хувь нэмэр оруулах ба   одоогийн байдлаар  нийт 4000 хувь хэвлэгдээд байна. Салбарын лавлах номыг бүх аймаг, орон нутгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, төрийн байгууллага, аялал жуучлалын үйлчилгээ эрхлэгчид, нисэх онгоцны буудал, номын сан гээд салбарын харъяа бүх байгууллагуудаар үнэ төлбөргүй тараагдаж байна.  Цаашид соёл, спорт, аялал жуулчлалын салбарын дараа дараагийн лавлахуудад өөрсдийн мэдээллээ жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор шинэчлэн Аялал жуулчлалын үндэсний төвд ирүүлж байх хэрэгтэй юм.

      Тус ном нийт 4 бүлэг, хавсралт хэсгээс бүрдэх юм. Эхний бүлэг утасны лавлах хэсэг бөгөөд олон улсын код, Монгол Улсад суугаа элччин сайдын яамд, консулын газар, хаяг, утасны дугаар, Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын хаяг, чухал шаардлагатай утасны жагсаалтуудыг  багтаасан байгаа юм.

       Харин хоёрдугаар бүлэгт салбарын харъяа байгууллагууд, гуравдугаар бүлэгт Монгол Улсын аймгууд, дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын нийслэл байгаа газруудын мэдээлэл, хавсралт хэсэгт Монгол Улсаас ЮНЕСКОД бүртгэгдсэн өвүүдийн мэдээллийг багтаагаад  байна.

       Хэрэв шар номтой холбоотой санал хүсэлт болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Аялал жуулчлалын үндэсний төвийн 330675 дугаарын утас болон marketing@mongoliantourism.gov.mn

      Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-55, Спортын төв ордон 401, 402 тоот өрөө, факс: 330778 хаягаар холбогдоно уу.

Сэтгэгдэл