Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол эмээл, монгол гутал урлах зэрэг соёлын өвөө хамгаалах үйл ажиллгаанд иргэн яаж оролцох вэ? Энэ асуултын хариу болгож иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр зарим жагсаалтуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулах  гэж байна.

Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яам Соёлын өвийг хамгаалах талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн жагсаалт,  Соёлын биет бус өвийн  Үндэсний жагсаалт, Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчдын талаарх холбогдох мэдээлэл, судалгаа, сурталчилгааг  2013 оны 12 дугаар сарыг дуустал олон нийтийн дунд явуулах юм.  Иймээс та жишээ болгож тавьсан доорх асуултад хариулагдах өв, түүхийг мэдэж байвал бидэнд хандана уу? Жишээ нь:

-     Та ерөөл магтаал хэлж, ардын дуу дуулж, тууль хайлдаг уу ?

-     Таны өвөө, эмээ, аав, ээж, ах дүүс сүү, цагаа идээ боловсруулах, арьс шир элдэх, байгаль дэлхийн зан аалийг таньж мэдэх, уламжлалт тоглоом наадгай тоглох, мал маллах зэрэг нутаг орондоо хэрэглэдэг угсаатны зан үйл, эрдэм ухаан, арга туршлага зэргийг мэдэж байна уу ?

-     Таны болон танай өвөө, ах дүүсийн өвөлжөө бууцны арын ханан хаданд элдэв амьтны сүг зураг, дүрс, тамга тэмдэг байна уу ?

-     Таны өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар хүний гараар бүтээгдсэн эртний булш бунхан, хиргисүүр, хөшөө чулуу байна уу ?

            Та дээрх асуултанд хариулагдах соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийн талаар мэдэж байгаа бол Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам,тус яамны Соёлын өвийн төвд цахим хэлбэрээр болон баталгаат шуудангаар мэдээллийг ирүүлнэ үү.

            Бид таны ирүүлсэн мэдээллийг нэгтгэн 2014оны  эхний улиралд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн соёлын өвийг бүртгэлд авч баталгаажуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах болно.

            Та Соёлын өв гэж юу болох, ямар төрөл зүйлд ангилагддаг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим хуудсаар илгээх маягтыг  www.mongoluv.mn вэб сайтаас авна уу.

            Мөн өөрийн оршин суугаа аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, сумын Соёлын төв болон багийн Засаг даргаар дамжуулан бидэнд мэдээллийг бичгээр илгээнэ үү.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ: 

Соёл, спорт, аялал жуулчлалын яам

Монгол улс, Улаанбаатар хот-210648,Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-1, Засгийн газрын X байр

Соёлын өвийн хэлтэс :Утас: 264197
И-мэйл: yanjiv@mcst.gov.mn

Соёлын өвийн төв

Монгол улс, Улаанбаатар хот-210620а, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-3, Соёлын төв өргөө Б корпус
Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Ж.Насанжаргал
Утас:  96659588, 70110877
И-мэйл:nasanjargal@monheritage.mn

Сэтгэгдэл