Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

1.“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлалын  яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

а/ Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

Магистр

Мэргэжил

Олон улсын харилцаа, хэл шинжлэл болон гадаад орон судлал, орчуулагч, аялал жуулчлал, бизнесийн удирдлага

Англи, орос хэлний  ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Мэргэшил

Мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Төрийн удирдлага

Туршлага

Төрийн болон хувийн байгуулагад 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх

Төрийн байгууллагад ажилласан туршлагатай байх

Ур чадвар

 

Удирдан зохион байгуулах, шинийг санаачлах, бодлого, төсөл, төлөвлөгөө боловсруулах, асуудлыг судлан дүгнэлт гаргах, бусдыг манлайлах, оновчтой шийдэл, шийдвэр гаргах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх /Word, Excel, Power point, сүлжээний дотоод гадаад орчин ажиллах/

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, Багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, Илүү цагаар ажиллах, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих,       

             б/ Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

Магистр

Мэргэжил

Эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, инженер, санхүүгийн менежмент, эрх зүйч

 

Мэргэшил

Мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Санхүүгийн удирдлага

Туршлага

Төрийн болон хувийн байгуулагад 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх

Төрийн байгууллагад ажилласан туршлагатай байх

Ур чадвар

 

Удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх /Word, Excel, Power point, сүлжээний дотоод гадаад орчин ажиллах/

Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, Багаар ажиллах чадвартай байх,

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих,

3.Сонгон шалгаруулалтыг 2013оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс, ажлын хэсэг Засгийн газрын 10 дугаар байрны 1 давхрын хурлын танхимд 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 9.00-12, 14-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1) Төрийн албан хаагчийн анкет; (маягт № 1)

2) Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; /2 хувь/       

3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

4) Ажилласан жилийг тооцох, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5) Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

6) Ажил байдлын тодорхойлолт;                 

7) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

8) Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

6.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

7.Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалга өгсөн байгууллага болох Соёл, спорт, аялал жуулчлалын  яамны  310053 дугаарын утсанд хандаж зарим мэдээллийг авч болно. 

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ДУГААРБАЙР,

Сэтгэгдэл