Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагадаа өөрсдийн гэсэн онцлог шинжийг харуулсан брэнд бүтээлийг гаргаж олон нийтийн хүртээл болгохыг зөвлөсөн билээ. Энэхүү зөвлөмжийн дагуу Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театр нь өөрсдийн гэсэн брэнд бүтээлээр Ойрод монголын олон ястны эв нэгдлийг уран сайхны бүх төрлийг  харуулсан “ЭЭРЭН ХҮРЭЭ” үндэсний  дуулалт бүжгэн жүжгийг тодорхойлоод байна. Энэхүү үндэсний дуулалт бүжгэн жүжгийг түүхч, доктор НА.Сүхбаатарын зохиолоор найруулагч Д.Энхбаяр бүтээсэн байна. харуулсан “ЭЭРЭН ХҮРЭЭ” үндэсний  дуулалт бүжгэн жүжигт нийт 60 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Театрын хамт олон аймгийнхаа 40 жилийн ойгоор буюу  2013 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “ЭЭРЭН ХҮРЭЭ” үндэсний  дуулалт бүжгэн жүжгийн нээлтээ хийж нутгийн түмэн олондоо болон Ерөнхий сайд тэргүүтэй яамны удирдлагуудад  сонирхуулсан юм. 6 үзэгдэлт уг дуулалт бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, тайзны зураачаар О.Баярмагнай, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг гэх мэт залу уран бүтээлчид ажиллаж байгаа бөгөөд гол дүрд С.Гал, Б.Мөнхтогтох нар тогложээ. Харин энэ удаад тус театрын хамт олон анх удаа нутгийн брэнд бүтээлээ Нийслэлчүүддээ толилуулахаар 1500 км-ийн цаанаас бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирээд байна. Тоглолт 2013 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 1400,  1600 цагуудад СТӨ-нд тоглох юм. Дашрамд сонирхуулахад “Ойрад” хөгжимт жүжгийн театр нь 1972 онд байгуулагдсан ба одоогийн байдлаар 9 гавъяат төрүүлээд байна. Тэд дэлхийн болон сонгодог бүтээлүүдийг өөрийн тайзнаа амьдруулж нутгийн олондоо тоглон үзүүлж байгаа бөгөөд  цаашид орчин үетэйгээ хөл нийлүүлэн олон ясны түүх, бүжиг, бие биелгээ, ихэл хуурын таталгыг бие даасан бүтээл болгож брэнд үзүүлбэрээ нэмэхээр  зорьж байна. Энэхүү дуулалт бүжгэн жүжгийг тодорхойлон гаргах болон тоглолт зохион байгуулах ажилд ССАЖЯам дэмжин ажиллаж байна. 

Сэтгэгдэл