Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант  Улсын Эдинбургийн олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн 65 дахь удаагийн наадамд Монгол Улсаас, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжгийн бүрэлдэхүүн амжилттай оролцоод ирлээ. “Эдинбург-2013” олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улс, Шинэ Зеланд, Мексик, БНАСУ,Оман, Мальт, Шотланд, Их Британи Улсын хүндэт харуул, цэргийн хөгжмийн болон мотоциклийн үзүүлбэрийн баг оролцож 2013 оны 08 дугаар сарын 02-24-ний өдрүүдэд Эдинбург хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 220.000 гаруй үзэгчдийн хүртээл болж Английн BBC телевизийн хамт олон 3 өдрийн турш дэлхийн 30 гаруй орны телевизийн сувгаар цацагдсан байна.           

Тус наадамд ОХУ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга дэслэгч генерал Валерийн Михайлович Халилов болон “СПАССКАЯ БАШНЯ”  олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Анна Сергеевна Желонкина нар манай хамт олныг 2014 онд ОХУ-д зохион байгуулагдах “СПАССКАЯ БАШНЯ” олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд оролцохыг албан ёсоор урисан юм. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцсон ЗХЖШ-ын ҮЗҮНХ, ЦДБЭЧ-ын бүжгийн бие бүрэлдэхүүн нь Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ажиллагаанд оролцохын зэрэгцээ “Эдинбург-2013” Цэргийн хөгжмийн Монгол Улс, Зэвсэгт хүчин, Монголын хөгжмийн урлагийгн сурталчилж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах, Цэргийн соёл урлагийн байгууллагуудын мэргэжлийн уран чадварыг олон нийтэд илтгэн харуулж, сахилга, зохион байгуулалтын өндөр төвшинд оролцоод ирсэн байна.

Сэтгэгдэл