Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Тендер шалгаруулалтын нэр: Соёлын төвийн барилга, 200 суудал /Өмнөговь, Манлай/”-ын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XXIY-6

Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос“Соёлын төвийн барилга, 200 суудал /Өмнөговь, Манлай/”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалт Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигээ илгээхээс өмнө 20,000 (хорин мянгатөгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер торолцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээСүүлийн 2 жил буюу 2011-2012.Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээний дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Шаардлагагүй

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3  жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм, Барилга хот байгуулалтын яамны 2.1.2, 2.2.1, 2.2.2-д заагдсан тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт 6,500,000 (зургаан сая таван зуун мянгатөгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 02ы 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 10 дугаар сарын 02–ны өдрийн 10 цаг30 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд оролцох эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 80/1

Нэг цэгийн үйлчилгээ, утас: 70111090, 70110422.

www.e-procurement.mn.  www.e-tender.mn

Сэтгэгдэл