Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын нэрээр овоглож Монголд төдийгүй дэлхийн дугуйчдын дунд нэрээ цуурайтуулан танигдаж байгаа MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдаан эхлэлээ.

Олон улсын энэхүү дугуйн уралдаан энэ жил GENCO MONGOLIA BIKE CHALLENGE 2013 нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Genco Tour Bureau компани ажиллаж байна.

Энэ жилийн уралдаанд нийтдээ 24 улс орны 108 дугуйчид оролцож байна. Уралдааны нээлт 8-р сарын 31-ний өдөр Цонжин Болдог дахь Чингисийн морьт хөшөө цогцолбор дээр болсон ба уралдааны 1-р гараа 9-р сарын 1-ний өдөр эхлэсэн юм. Тэд 9-р сарын 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Genco Tour Bureau компаний 13-р зууны цогцолбор дээр барианд орно. Дугуйчид уралдааны үеэр 7 гараанд нийтдээ 850 км замыг туулна.


Уралдааны хамгийн сонирхолтой ангилал болох мэргэжлийн дугуйчдын ХААН ангилалд 40 шилдэг дугуйчид өрсөлдөнө. Тэдний дунд MONGOLIA BIKE CHALLENGE 2012 уралдааны аварга канадын дугуйчин Кори Воллос, японы топ дугуйчдын нэг Койзуки Такэ, Испаний шилдэг триатлонч Марсел Замора нарын шилдэгүүд уралдана. Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс зохион байгуулагчид энэ жилээс багийн төрлийг шинээр бий болгож байгаа бөгөөд энэ төрөлд 3 дугуйчдын бүрэлдэхүүнтэй 9 улсын баг тамирчид өрсөлдөж байна.

Уралдааныг дэлхийн дугуйн спортын топ сайтууд болох cyclingnews.com болон Pinkbike.com сайтууд шууд сурвалжилж онлайнаар түгээх болно. Уралдааны үеэр Испанийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох MEDIASET Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын талаар баримтат кино хийх юм.

Сэтгэгдэл