Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ТУШААЛТАЙ ТАНИЛЦАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖҮЗНЭ ҮҮ     

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг.

     Сүүлийн 3 жилийн дундажаар 464,145 жуулчин манай оронд ирснээс Монгол оронд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна.

    Дээрх жуулчдын Монгол оронд аялагчдийн аялалын нөхцөл, үзмэр үйлчилгээний талаар өгсөн үнэлгээгээр нүүдлийн соёл, ахуй, зан заншилд 43,7%, нутгийн иргэдийн найрсаг байдал 40,2%, тур операторын үйлчилгээ 31,4%, хөтчийн үйлчилгээ 30,8% -ийн  сэтгэл ханамжтай байсан гэсэн үнэлгээг өгсөн байна.

    Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/297 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 54 дүгээр тушаалын 3 дугаар заалтын хэрэгжилтийг хангаж, гадаад, дотоодын иргэн, жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.

2003 оны 54 дүгээр тушаалыг танилцуулбал:

    2003 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байсан А.Цанжид Монгол Улсын Засгийн Газраас 2003 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын үзвэр, үйлчилгээний жишиг тарифийг  54 дүгээр тоот тушаалаар баталсан байдаг юм. Үүнд:

д/д

Байгууллга

Насанд хүрэгчид

Хүүхэд

1

Эрдмийн театр, чуулга

5000-8000 төг

1000-3000 төг

2

Улсын цирк, филармони

5000-8000 төг

500-1000 төг

3

Улсын хүүхэлдэйн театр

1000-3000 төг

500-1000 төг

4

Улсын музей, галерей

1000-2500 төг

100-500 төг

      Гэвч “Үйлчилгээний тариф тогтоох тухай” уг тушаал гараад өдгөө 10 жил болж байгаа хэдий ч гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтэндээ хяналт тавих тогтолцоо  сул байснаас  төрийн өмчийн соёл урлагийн байгууллагууд гадаад,  дотоодын иргэн, жуулчдад баталсан тушаалын дагуу нэг үнээр, үнийн ялгаваргүйгээр үйлчилээгүй байгаа юм.  

    2003-2013 онд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, улс, орон нутгийн чанартай музейн үзвэрийн тасалбарын үнийн өөрчлөлтийг судлан дүнг нэгтгэн гаргахад:

    Төвийн мэргэжлийн урлагийн 5 театр, чуулгаас 1 байгуулага 9000 төгрөг, улсын чанартай 9 музейнээс 3 музей 500-1500 төгрөг, орон нутгийн 22 театр, чуулгаас 2 театр, чуулга 2000-10,000 төгрөг, 24 музейнээс 21 музей  1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр гадаадын иргэн, жуулчдад үйлчилж  ирсэн байна.

     Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны Б/314 тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийдтгэл ноогдуулаад байна.

     Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын  Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлэх гэж байна.

     Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын үзвэрийн үнийн тарифийн ялгааг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын захирал нарт гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэхийг үүрэг болгоод байна.

2003 оны 54 дүгээр  тушаалын хавсралтаар баталсан жишиг үнийн тарифаас одоо мөрдөж байгаа хамгийн өндөр үнэ нь:

Мэргэжлийн урлагийн байгууллагад:

·         Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

                                     насанд хүрэгчид – 25.000 төг    3.2 дахин өндөр

                                     хүүхэд                  - 6000 төг        2 дахин өндөр

·         Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

насанд хүрэгчид – 15.000 төг    1.8 дахин өндөр

 хүүхэд                  - 5000 төг       1.6 дахин өндөр

·         Улсын драмын эрдмийн театр

 насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр

 хүүхэд                  - 8000 төг       2.6 дахин өндөр

·         Улсын филармони

насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр

 хүүхэд                  - 5000 төг       5  дахин өндөр

·         Улсын хүүхэлдэйн театр

насанд хүрэгчид – 2500 төг        

 хүүхэд                  - 2500 төг       2.5 дахин өндөр

Улсын музейнүүдэд:

·         Монголын үндэсний музей

насанд хүрэгчид – 30.000 төг    3.7 дахин өндөр

 хүүхэд                  - 8000 төг       2.6 дахин өндөр

·         Богд хааны ордон музей

насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр

 хүүхэд                  - 1000 төг           2 дахин өндөр

·         Байгалийн түүхийн музей

насанд хүрэгчид – 5000 төг           2 дахин өндөр

 хүүхэд                  - 500 төг             2 дахин өндөр

·         Чойжин ламын музей

насанд хүрэгчид – 5000 төг           2 дахин өндөр

 хүүхэд                  - 500 төг             2 дахин өндөр

·         Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр

                        хүүхэд                  - 600 төг              1.2 дахин өндөр

·         Хархорум музей

насанд хүрэгчид – 5000 төг          2 дахин өндөр

 хүүхэд                  - 1000 төг        2 дахин өндөр

·         Монголын театрын музей

насанд хүрэгчид – 1500 төг   

 хүүхэд                  - 500 төг      

·         Монголын уран зургийн галарей

насанд хүрэгчид – 2000 төг   

 хүүхэд                  - 500 төг      

·         Үлэг гүрвэлийн музей

насанд хүрэгчид – 1000 төг   

 хүүхэд                  - 500 төг       тус тус байна.

Орон нутгийн театр, чуулгын үзвэрийн үнийн тариф

 

 

Театр, чуулгын нэр

Дарга

Үзвэрийн үнэ

Тушаал шийдвэрийн он, сар өдөр, дугаар

Гадаад

Дотоод

Хүүхэд

1

Архангай аймгийн Хөгжимт драмын театр

Т.Мөнхбүрэн

 

3000

1500

 

2

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр

Р.Өсерхан

 

3000-5000

1500

 

3

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр

.Энхболд

 

 

3000-5000

2000

2004 дотоод журамд

4

Баянхонгор хүүхдийн “Тэмүүжин” театр

Б.Ганчимэг

 

2000-6000

1500-2500

Дотоод журам

1500-20000 хүртэл хэлбэлзэнэ.

5

Булган аймгийн Хөгжимт драмын театр

Д.Алтангэрэл Алдармөнх

 

3500

2000

байхгүй

6

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай чуулга

Н.Жаргалсайхан

5000

3000

 

 

7

Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга

Ц.Сүхбаатар

 

5000-8000

3000

 

8

Завхан аймгийн Хөгжимт драмын театр

Ш.Доржжүгдэр

 

3000

1500

Оюутан 1000

9

Дархан-Уул аймгийн  “Залуучууд” театр

Батхуяг

 

 

6000-10000

3000-4000

 

10

Дорнод аймгийн Хөгжимт драмын театр

Л.Наранхүү

 

6000-8000

3000

 

11

Дорноговь  аймгийн “Саран Хөхөө” театр

Л.Эрдэнэбат

 

3000

1500-3000

2003 оны сайдын тушаалаар

12

Дундговь аймгийн Театр, киноны хүрээлэн

Д.Доржсүрэн

 

4000-5000

1000-1500

 

13

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр

Д.Гомбосүрэн

 

-

 

 

14

Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр

Д.Түмэнжаргал

 

5000-8000

1000-3000

Дотоод журам

15

Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театр

Шинэхүү

 

6000-8000

1500-2000

УСЗ-с шийдвэр гардаг

16

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга

Б.Нина

 

5000

2000

 

17

Төв аймгийн Хөгжимт драмын театр

Хишигбаяр

 

8000-10000

3000-4000

 

18

Орхон аймгийн Хүүхэлдэйн театр

Д.Бэхбилэг

 

4000-5000

1500-3000

 

19

Ховд аймгийн Хөгжимт драмын театр

М.Баатар

 

5000

1500-2000

 

20

 

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр

Н.Сэржмятав

20 доллар

20,000 жуулчин

3000-4000

2000

 

21

Хэнтий “Хан Хэнтий” чуулга

Б.Авирмэд

 

3000-5000

2000

 

22

Увс аймгийн Хөгжимт драмын театр

Бямбажав

 

5000-10,000

1000-2000

 

Орон нутгийн 21 аймгийн 22 театр чуулга хамрагдсанаас 2 театр, чуулга гадаадын иргэд жуулчдад 2000-10,000 төгрөгийн ялгавартай үнийн тарифаар үйлчилж байна.                          

ОРОН НУТГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ ҮЗВЭРИЙН ҮНЭ

 

 

Музей

Захирлын нэр

Үзвэрийн үнэ

Тушаал шийдвэрийн он, сар өдөр, дугаар

Гадаад

Дотоод

Хүүхэд

1

Архангай аймгийн музей

Б.Цэрэннадмид

5000

2000

1000

 

2

Баян-Өлгий аймгийн музей

Айшагүл

5000

1500

300-500

 

3

Баянхонгор аймгийн музей

Д.Маахүү

2500

1000

300

 

4

Булган аймгийн музей

Д.Сэрээжав

5000

2000

1000

 

5

Говь-Алтай аймгийн музей

Ц.Оюунзул

3000

1500

 500

 

6

Говьсүмбэр аймгийн музей

М.Бадамгарав

2000

1000

500

 

7

Завхан аймгийн музей

Т.Ренчинванжил

4000

2000

500-300

 

8

Дархан-Уул аймгийн музей

А.Болорсүх

1000

1000

500-300

 

9

Дорнод аймгийн музей

Н.Энхбаяр

5000

3000

500

 

10

Дорноговь аймгийн музей

З.Алтангэрэл

4000

1500

300

 2012-12-15  №А/09

11

Дундговь аймгийн музей

М.Бямбажав

2000

2000

200

0-6100

3-16 200

2003 оны тушаал

12

Өмнөговь аймгийн музей

Ц.Отгонтуяа

2000

1000

300

 

 

 13

“Эрдэнэ зуу” музей

Н.Төмөрбаатар

3500

2000

 

Оюутан 1000

Хөгшид хүүхэд үнэгүй

14

Өвөрхангай аймгийн музей

Б.Баатар

 

 

 

 

15

Сүхбаатар аймгийн музей

Ариндэлгэр

5000

2000

500

Дотоод журамд 2013-01-25

 

16

Сэлэнгэ аймгийн музей

Л.Буянтогтох

1000

1000

500

Цэцэрлэг 200

17

Төв аймгийн музей

Н.Дашлэгцэгмаа

1000

500

200

төв музейн

2000

500

200

Манзушир

18

Орхон аймгийн музей

А.Дүүрэн

 

 

 

 

19

Ховд аймгийн Музей

Бямбасүрэн

4000

1000

800

 

20

Хөвсгөл аймгийн Музей

Д.Бохьшарга

3000

1500

сурагч 500

цэцэрлэг 100

энгийн зураг авах 5000

21

Хэнтий аймгийн Музей

Угсаатан

3000

2000

300

сая сольсон

Орон нутаг

3000

1500

300

22

Увс аймгийн Музей

Б.Лхагвасүрэн

3000

1000

300-500

 

Орон нутгийн 21 аймгийн 24 музей хамрагдсанаас 3 ялгаваргүй үнээр, бусад 21 музей  1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр үйлчилж  байна.

Соёлын салбар нь хүний эрхийн соёлыг түгээх ёстой. Гэтэл  ийнхүү хүний эрхийг зөрчин  гадаад, дотоод хэмээн ялгаварлан хандаж байгаа нь манай улсад ирж байгаа жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул ССАЖЯам 9 дүгээр сарын нэгний дотор соёл, урлагийн салбарын үнийн ялгавартай үйлчлэлийг арилгахаар боллоо. 

Сэтгэгдэл