Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж
чадахгүй байгаагаас өвийг үрэгдүүлж, устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байна. Үүнийг өөрчилж, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгаа учраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт боловсруулжээ. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр тодорхойлж, найруулга хийсэн, өвийн ангиллаас хамаарч түүнийг хадгалах, хамгаалах нөхцлийг тодорхойлсон зэрэг зарчмын өөрчлөлтийг оруулсан байна. Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцлийг тодорхойлох юм.

Сэтгэгдэл