Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 

Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах зорилгоор ССАЖЯ-ны “Палеонтологи, Археологийн Музейн Шинэчлэл” төслийн зүгээс  “Үлэг гүрвэлийн дүрслэх урлаг”-ийг эх орондоо хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 8-р сард дараах сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Иймд уг чиглэлээр уран бүтээл туурвих хүсэлтэй зураач, барималч,мэргэжлийн ангийн оюутнууд та бүхнийг дараах сургалтуудад хамрагдахыг урьж байна. Сургалтыг АНУ-ын үлэг гүрвэл судлаач, уран бүтээлч багш Jason Poole, Dennis Wilson нар удирдан явуулна.

Сургалтын нэр

Үргэлжлэх хугацаа

Хамрагдах уран бүтээлчдийн тоо

1

Үлэг гүрвэлийн уран зураг

8 сарын 17- 22ны өдрүүд

20

2

Үлэг гүрвэлийн 3 хэмжээст баримал

8 сарын 23 - 9 сарын 4-ний өдрүүд

10

Сургалтанд доорх шаардлагыг хангасан иргэдийг сонгон шалгаруулна. Үүнд:

-          15-аас дээш насны Монгол улсын иргэн байх

-          Мэргэжлийн уран бүтээлч байх

-          Уран зураач, барималчийн дадлага туршлагатай байх

-          Палеонтологи, үлэг гүрвэлийн чиглэлээр зурах, уран бүтээл хийх хүсэл,

эрмэлзлэлтэй  байх

-          Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Бүртгэл: 2013 оны 8 сарын 08-аас 14-ний өдрүүдэд ССАЖЯ-ны 306 тоот өрөөнд явагдана.

Бүртгүүлэхээр ирэхдээ:

-          Бүртгэлийн маягтыг бөглөх (маягтыг ССАЖЯ-ны 306 тоотоос авах)

-          Монгол улсын иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт

-          Мэргэжлийн диплом, үнэмлэх хуулбарын хамт

-          Өөрийн уран бүтээлийн товч танилцуулга(фото зураг болон жижиг хэмжээний бүтээл байж болно)

-          1% цээж зураг

Дэлгэрэнгүйг www.mcst.gov.mn сайт болон 99832119, 99163314дугаарын утаснаас лавлана уу.

ССАЖЯАМ

 ПАЛЕОНТОЛОГИ, АРХЕОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ

Сэтгэгдэл