Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Нэг.Нийтлэг зүйл

1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Магистраас доошгүй зэрэгтэй байх

Докторын зэрэгтэй байх

Мэргэжил

Биеийн тамирын багш, дасгалжуулагч, Эмчилгээний биеийн тамирын арга зүйч

-

Мэргэшил

Биеийн тамир, спортын менежмент, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн байх.

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах, бизнес сэттгэлгээтэй байх

Туршлага

Биеийн тамир, спортын салбарт мэргэжлээрэ 3-аас доошгүй жил ажилласан байх

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Ур чадвар

НҮБ-ын аль нэг хэлний мэдлэгтэй. Хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах, асуудал боловсруулах өндөр ур чадвартай байх, компьютерийн өргөн хэрэглээний word, excel, power point программыг ашиглаж чаддаг байх, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл хүлээж авах, илгээх чадвартай байх

 

Удирдан зохион байгуулах, эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх, зөрчлийг зохицуулах, бусдад урам хайрлах, харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх

 

Тусгай шаардлага

Биеийн тамир спортын салбарын үйл ажиллагааны онцлогийг мэддэг. Сүүлийн 1 жилийн дотор ажиллаж байсан байгууллагадаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, нууц хадгалах, ашиг сонирхолын зөрчилд автахгүй байх

Ачаалалттай ажиллах шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах

 

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2013оны 8дугаар сарын 26-27-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс, ажлын хэсэг Засгийн газрын 11 дүгээр байрны 302 тоот өрөөнд  2013оны  8 дугаар сарын 22, 23-ны өдөр 9.00-12, 13-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

5. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

1) Төрийналбан хаагчийн анкет (маягт № 1);

2) Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар1 хувь;  

3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатааргэрчлүүлсэн хуулбар/;

4) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5) Ажил байдлын тодорхойлолт;        

6) 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

                     7)  Зарлагдсан ажлын байранд англи хэлний шалгалт өгөхөөр сонголт хийсэн иргэн ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC“-ийн төвийн 322794, 88119140 /вэйбсайт:www.ets.orgwww.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Гурав. Англи хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

 

  6.Англи хэл дээр сургалт нь явагддаг гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт /TOEFL, TOEIC, IELTS/өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулна.

  Заавал  TOEIC шалгалтын үнэлгээ, шалгалт гэхгүйгээр TOEFL, IELTS-ийн шалгалтыг зохих стандартын дагуу өгсөн үнэлгээний хуудастай байж болно.

 

TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ 

 

TOEIC Оноо

Cambridge tests

ALTE

CEF

TOEFL IBT

IELTS

Олон улсын түвшинд

Ерөнхий чадамжууд

 Мэдлэгийн түвшин

 

Дээд оноо
990

Дээд оноо
CPE

 

 

Дээд оноо 120

Дээд оноо 9

 

860-990

CAE/BEC Higher

5

C2

111-120

8.5-9

6

Ажил мэргэжилдээ шаардагдах стандарт англи хэлээр мэргэжлийнхээ хүрээнд ямар ч сэдвээр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө, маргаанд оролцох  чадамжтай

Гүнзгий шат

 
 

730-859

FCE/BEC Vantage

4

C1

96-110

7.5-8

5

Сонсох, унших, бичих болон ярих чадамжуудыг зөв зохион байгуулалтай эзэмшсэн,  мэргэжлийнхээ хүрээнд бүрэн ойлгож, харилцаанд ярианд чөлөөтэй  оролцох  чадамжтай

Дээд шат

 
 

470-729

PET/BEC Preliminary

3

B2

79-95

6.5-7

4

Мэддэг сэдвийнхээ хүрээнд харилцан ярианд чөлөөтэй оролцох, өдөр дутмын ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх  чадамжтай

Ахисан дунд шат

 

65-78

5-5.6

 

 

 

4.5-5

 

220-469

KET

2

B1

53-64

3

Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийн бүтэц дээр алдаа гаргаж харилцан ярианд оролцдог тул ажлын байранд, мэргэжлийн түвшинд хязгаарлагдмал чадамжтай

Дунд шат

 

41-52

4

 

0-219

 

1

A2

30-40

3-3.5

2

Үгийн сангийн  баялаг хязгаарлагдмал тул буруу ойлгох бэрхшээлтэй ч,  үргэлжилсэн ярианы ойролцоо утгыг гаргаж, мэддэг сэдвийнхээ хүрээнд  нийгмийн харилцаанд бусдын дэмжлэгтэй оролцох чадамжтай

Ахисан анхан шат

 

19-29

2-2.5

 

A1

9  18

1-1.5

1

Цээжилж  тогтоосон үг  хэллэгийнхээ хүрээнд зөвхөн энгийн бүтэцтэй богино  өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай

Анхан шат

 

 

“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төвнь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16(Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу  Спортын төв ордны зүүн талд)

 

          Хэлний шалгалт авах хугацаа:

                  

7. Англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг 2013.08.22-ны өдрийн 9.00 цагт “TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төвд өгнө.

8. Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

 

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР БАЙР 402 ТООТ ӨРӨӨ, утас: 265045, 264982

 

Share

Сэтгэгдэл