Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

БНЧУ-ын Прага хотын Урлагийн академи 1799 онд Эзэн хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан, тус улсын нэр хүнд бүхий их сургуулийн нэг юм. Тус Академи нь 1990 оныг хүртэл уран зургийн Академи нэртэй зевхен зураачдыг бэлтгэдэг байсан бол 1990 оноос хойш челеет уран бүтээлчид, архитектур, урлагийн бүтээлийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэдэг болон ергежсөн байна.

Тус их сургууль нь:

•      Уран зураг

•      Хар зураг, график

•      Уран баримал

•      Компьютер дизайн

•      Мэдээлэл, урлагийн шинэ терел

•      Уран зураг сэргээн засварлах

•      Уран баримал сэргээн засварлах

•      Архитектурын мэргэжлээр магистрийн сургалт явуулахын хамт Урлагийн бүтээл, урлагийн бүтээлийг сэргээн засварлах, архитектурын мэргэжлүүдээр докторын зэргийн сургалт явуулж байна.

Магистрийн сургалт нь 6 жилийн хугацаагаар /архитектурын мэргэжлийн сургалт 4 жил /докторын сургалт 3 жилийн хугацаагаар явагддаг.

Хичээлийн жил тухайн жилийнхээ 10-рдугаар сарын 1-нээс 6-р дугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ.

Урлагийн аль нэгэн терлеер тодорхой бүтээл хийсэн буюу эсвэл хийх авъяас чадвартай, цаашид энэ чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой,  соёл урлагийн талаар ерөнхий мэдлэг, ажлын дадлага туршлагатай хүмүүс элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд тус их сургуулийн магистрийн сургалтанд суралцах боломжтой юм. Өөр нэг болзол нь тухайн элсэгч бүрэн дунд боловсролтой буюу эсвэл тодорхой мэргэжлийн дунд боловсролтой байх шаардлагатай.

Бүрэн дунд эсвэл мэргэжлийн дунд боловсролгүй боловч онцгой авъяастай хүүхэд тус сургуульд элсэн суралцаж болох бөгөөд харин ийм оюутанд төгсөхөд нь магистрийн зэрэг олгохоос бус Уран зураач гэсэн Академик цол олгодоггүй байна.

Тус их сургуулийн архитектурын ангид элсэн суралцах хүн Прага хотын Техникийн их сургууль,Брно, Либерец хотуудын ТИС-ийн архитектурын ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх шаардлагатай ба энэ мэргэжлийн магистрийн сургалт нь бусад мэргэжлээс 2 жилээр бага буюу 4 жилээр суралцаж төгсдөг.

 

 

Манай оюутнуудын хувьд ТИС-ын архитектурын ангийг бакалавраар төгссөн хүн энэ мэргэжлээр сурах боломжтой.

Тус сургуулийн сургалт чех хэл дээр явагддагба одоогоор өөр хэл дээр сургалт явуулдаггүй.

БНЧУ-ын их, дээд сургуулиуд чех хэл дээр сурч байгаа гадаадын оюутнаас сургалтын төлбөр авдаггүй, харин тэд өөр хэлээр сурвал төлбөртэй болдогбайна.

 


Жил бүрийн 11-р дүгээр сард Чех улсын ЭСЯ-наас зарладаг Чехийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах элсэлтийн шалгалтад орж амжилттай дүн үзүүлсэн оюутан Монголд олгодог Хөгжлийн тусламжийн хүрээнд Чехийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой.

 

Share

Сэтгэгдэл