Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсаас Австрали улсад суугаа ЭСЯамнаас соёлын өвийн чиглэлээр тус улсад хэрхэн мэргэжилтэн бэлтгэх талаар  судлан ирүүлсэн мэдээллийг үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна.

Австрали улсад соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг үндсэндээ Канберрагийн Их сургууль бэлтгэдэг байна.

 2009 оноос эхлэн тус их сургуульд Соёлын өв, Музей, Консерваторын- чиглэлээр Бакалаврын зэрэг олгох 3 жилийн сургалт, соёлын өвийн чиглэлээр магистрын болон докторын зэрэг олгох сургалтыг явуулж эхэлжээ.

 Нэг жилийн сургалтын төлбөр нь $20.500 авст.доллар (2013 оны байдлаар) бөгөөд гурван жил суралцах сургалтын төлбөр нь 61, 500 авст.доллар бөгөөд н нийт 72 кредит цуглуулах ёстой байдаг байна.

Хэрэв сонирхож байвал та холбогдох мэдээллийг http://www.canberra.edu.au/faculties/arts-design/courses/undergraduate/heritage-museums-conservation   вэб хуудаснаас үзэх боломжтой.

Мөн тус их сургууль дээрх чиглэлээр 7-12 хоногийн зуны богино хэмжээний давтан сургалтууд явуулдаг юм байна. Тухайлбал:  

-       2014 оны 1 дүгээр сарын 18-25-нд Соёлын өвийг хадгалан хамгаалах менежмент,

-       2015 оны 1 дүгээр сард Уламжпалт барилга. байгууламжийг хадгалан хамгаалах зэрэг сэдвээр зохион байгуулах юм байна.

Үүнээс гадна тодорхой хүсэлт, шаардлагад тохируулсан сургалтыг ч зохион явуулдаг  бөгөөд зардлын хувьд 7 хоногийн сургалт нь 3150 австр.доллар (2012 оны байдлаар).

-        12 хоногийн сургалт нь 4620 австр.долларын тус тус өртөгтэй бөгөөд үүнд үндсэн сургалт, хоолны зардал багтсан байдаг байна. (байр орохгүй).

Нэмэлт мэдээллийг :http://www.canberra.edu.au/faculties/arts-design/courses/short-courses/heritage-conservation-summer-schools вэб хуудсанаас авах боломжтой.

Сэтгэгдэл