Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр Төрийн соёрхолт Гавъяат жүжигчин Д.Сосорбарам  Соёл, спорт аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон яамны албаныхүмүүст Их Эзэн Чингис Хаан мэндэлсэний 850 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн “ИХ МОНГОЛ” тоглолтын бүтэн бичлэгийг blu-ray дискэнд буулгаснаа хүлээлгэн өглөө.  

Нийт 900 ширхэг дискэнээс ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн яам, элчин сайдын яамд, номын сан, соёл урлаг хөгжүүлэх сан гэх мэт байгууллага, албаны хүмүүст тараагдахаас гадна бүх орон нутгийн соёл, спорт, аялал жуулчлалын газар, кино театруудад хувиарлана гэж байна.  

“ИХ МОНГОЛ”тоглолт нь 2012 оны 11 дүгээр сард болж байсан бөгөөд Төрийн соёрхолт Гавъяат жүжигчин Д.Сосорбарам ерөнхий найруулагчаар нь ажиллаж  Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгчид болох таван Хөгжмийн зохиолчийн үе үед бүтээгдсэн морин хуурын таван Концертыг үзэгчдэд толилуулж байсан билээ.

Мөн удахгүй Баяр наадмын тоглолтыг ч бичлэгт буулгана гэдгээ Д.Сосорбарам найруулагч хэлсэн юм

Сэтгэгдэл