Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

     Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан салбарынхаа уран бүтээлчдэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Шагнал авсан уран бүтээлчдээс дурдвал: Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй Л.Солонго- СТА, Гомбосүрэнгийн Баясгалан-Мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн багш - ХГУТ-ын одон, Тунгалаг Мөнхтуяа- ҮШБ-ийн тамирчин,  Жаргалсайхан Чулуунбат- ҮШБ-ийн тамирчин, Даваасүх Отгонцэцэг- ҮШБ-ийн тамирчин, Зоригтбаатар Энхзориг- ҮШБ-ийн тамирчин, Жаргал Хаянхярваа- ҮШБ-ийн тамирчин нар тус тус алтан гадас одон, Дугаржав Батцэцэг-продюсер –хөдөлмөрийн хүндэт медаль, Цэрэндавга Гансэрээ , Раш Байгальмаа- УДБЭТ-ийн балетчин, Зоригт Уянга- урчуудын эвлэлийн хорооны уран барималч  нар тус тус хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан юм.

Сэтгэгдэл