Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Санхүү эдийн засгийн дээд сургууль Кипр улсын Никосиа их сургуулийн аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежментийн бакалаврын I курсын хөтөлбөртэй дүйцэх мэргэжлийн диплом олгох хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, элсэлтийн бүртгэлээ авч эхэллээ.

  Энэхүү хөтөлбөр нь : АНУ-д бүртгэлтэй СЭЗДС-ийн үүсгэн байгуулсан Blue sky  их сургууль болон СЭЗДС-ийн аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр Кипр улсын Никосиа их сургуультай хамтран техникийн мэргэжлийн боловсрол олгох шаталсан сургалттай хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа юм.

 Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэй ажилтныг бэлтгэх бөгөөд 1 жилийн мэргэжил олгох хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Аялал жуулчлал, зочид буудлын менежментийн чиглэлээр Кипр, Европын холбооны улсын их дээд сургуулиуд болон СЭЗДС-ийн IIкурсын өдөр, орой, эчнээ ангиудад шууд элсэн суралцах боломжтой юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам цаашид уг  хөтөлбөрийн програмтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тогооч, зочлох үйлчилгээ, өрөө үйлчилгээний менежмент, зөөгч бартендер тус бүр 60 кредит цагийн хичээл үзэх бөгөөд мэргэжлийн англи хэлний сургалтанд бүх мэргэжлийн суралцагсад хамрагдах юм байна.  

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

-          Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн диплом

-          Мастер зэрэгтэй Кипр улсын багш нар хичээл заана

-          Бүх хичээл англи хэл дээр

-          Их бүрэн тоноглогдсон сургалтын анги танхим

-           Европын холбооны бүх улсуудад Аялал жуулчлал, зочид буудлын менежментийн мэргэжлээр шууд хоёрдугаар

           куртс элсэн орох боломжтой

-          Кипр улс болон дотоодын өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторануудад 7 сарын хугацаанд цалинтай дадлага хийнэ

-          Бүх элсэгчиддээ 70 хувийн тэтгэлэг олгоно

-          Төгсөгчдийг найдвартай ажлын байр, мэргэжлээрээ өсөн дэвших  боломжоор хангах юм байна.

Бүртгэл СЭЗДС-ийн төв байранд 2013.07.01-нээс 08.30-ныг дуустал  явагдах бөгөөд 95119501, 98100027 дугаарын утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авч болно. 

Сэтгэгдэл