Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Тендер шалгаруулалтын нэр:  “Соёлын салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх”

                                       Багц 1. Соёлын тоног төхөөрөмж

                                       Багц 2. Сумдад мини кинотеатр тохижуулах тоног төхөөрөмж

                                       Багц 3. Суудлын автомашин

Тендер шалгаруулалтындугаар: ХААГ-Б-2013/XXIV-53

Худалдан авах ажиллагааны газарэрх бүхий тендерт оролцогчдоос “Соёлын салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам” (www.e-procurement.mn дээр байгаа)-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 20,000 (хорин мянга)төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жил (2010, 2011, 2012он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь      Багц 1. 100,000,000 (нэг зуун сая)төгрөгөөс багагүй байна. 

Багц 2. 300,000,000 (гурван зуун сая)төгрөгөөс багагүй байна.

Багц 3.  265,000,000 (хоёр зуун жаран таван сая)төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Багц 1. 100,000,000 (нэг зуун сая)төгрөгөөс багагүй байна. 

Багц 2. 300,000,000 (гурван зуун сая)төгрөгөөс багагүй байна.

Багц 3.  265,000,000 (хоёр зуун жаран таван сая)төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  

Сүүлийн 3 жил(2010, 2011, 2012 он)

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3жил (2010-2012)-ийн аль нэг жилд 1 удаадаа доод тал нь:

Багц 1.100,000,000 (нэг зуун сая)төгрөгөөс багагүй ижил төстэй ажил, 

Багц 2.300,000,000 (гурван зуун сая)төгрөгөөс багагүй ижил төстэй ажил,

Багц 3.265,000,000 (хоёр зуун жаран таван сая)төгрөгөөс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тендерийн баталгааны үнийн дүн:

Багц 1. 2,000,000 (хоёр сая)төгрөгийн дүнтэй,

Багц 2.6,000,000 (зургаан сая)төгрөгийн дүнтэй,

Багц 3.5,250,000 (таван сая хоёр зуун тавин мянга)төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10:00цагаасөмнөсистемдирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30минутад Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн нээлтийн өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

14193 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 80/1.

Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70111090.

www.meps.gov.mn,www.e-procurement.mn,

www.e-tender.mnwww.procurement.gov.mn

Сэтгэгдэл