Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

УИХ дахь эмэгтэй гишүүд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд зочилж яамны газар хэлтсийн дарга нартай танилцаж тухайн яамнаас шинэчлэн найруулж байгаа, шинээр боловсруулж байгаа хуулийн төслүүдтэй танилцлаа. Мөн гишүүдийн зүгээс хуулийн төслүүдэд оруулах санаагаа харилцан солилцож, уг хуулийн төсүүдийг дэмжиж цаашид ажлын хэсгүүдэд орж ажиллахаа амаллаа. Өглөөний уулзалтад УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-д шинээр сонгогдсон гишүүн Д.Арвин нар хүрэлцэн ирлээ.

Сэтгэгдэл