Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Монголын “Кэндама” холбооны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгийг шавь нарынх нь хамт хүлээн авч уулзан үйл ажиллагааных нь талаар харилцан санал солилцлоо.

Монгол улсад 1998 онд Японы Хирошима Кэндамагийн тэргүүн Имада-Хирому жуулчлалаар ирэхдээ хот хөдөөгийн хүүхэд залуучуудад Кэндамаг зааж бэлэглэснээр уг спортын эхлэл тавигдсан гэж болно.

1998 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн хүүхдүүд болон “Соёл-Эрдэм” дээд сургуулийн оюутан залуучуудад сургалт явуулж “Кэндама тоглоомыг хандивлаж эхэлсэн байна.

2000 оноос Нийслэлийн ногоон бүсийн Янзага зусланд хот хөдөөнөөс 250 хүүхдүүдийн цугларалт, сургалт, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсан.  

2002 оноос өндөр, дан зэрэглэлээр оролцсон тоглогчдоос улсын аварга болсон тоглогч Япон болон олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон бөгөөд сүүлийн жилүүдэд оролцсон амжилтаараа IIIбайр, IIбайр, тусгай байруудыг эзлэн амжилттай оролцох болжээ.  

Монголын “Кэндама” холбоо нь одоогийн байдлаар 10.000 гаруй сонирхогч тоглогчтой, 25 сургагч багштай хот хөдөөд 10 гаруй дугуйлан, клуб, салбар зөвлөлүүд үйл ажиллагаа явуулж байна.  

Уг спотоор хичээллэхийн ач холбогдол нь хөдөлгөөнгүй удаан суудаг, бие хөших ядрах, хараа чилэх, нойргүйдэх,  зүрхний шигдээс, яс шохойжих гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.  

“Кэндама” нь дэргэдэх хүмүүс болон гэр бүл, анги хамт олноороо, ганцаараа хаана ч тоглож болох бөгөөд заал талбай шаардахгүй өөрийн бие бялдар, оюун санааг сэргээн хөгжүүлдэгээрээ онцлог.

Монголын “Кэндама” холбооноос жил бүр тогтмол зохион байгуулдаг ажлуудаас дурдвал:

·         Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага эмнэлгийн нөхөн сэргээх төв, албан байгууллага эмнэлгийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хорих анги, тусгай сургууль, халамжийн төвүүдэд сургалт семинар явуулан, матераил хангах

·         Нийслэлийн Боловсролын газартай хамтран биеийн тамирын багш нарт  сургалт семинарт хамруулан сертификат олгох

·         Жил бүр 3-4-р сар, 8-р сард Японы Хирошима, Токио, Осака хотын “Кэндама”  нийгэмлэг салбартай хамтран хөдөө орон нутаг, нийслэлийн хүүхэд, залуучууд, ахмадуудад сургалт семинар зохион байгуулах болон албан байгууллага, их дээд сургууль зэрэгт хүсэлтийн дагуу сургалт дугуйлан ажиллуулж байна.

Тус холбоонд 6 жил хичээллэж байгаа Г.Довдонмүрэн хүү ирэх сарын 10-нд Япон улсын Осака хотод болох  олон улсын “Кэндама”-гын фестивальд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм байна.   

Сэтгэгдэл