Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл салбарынхаа уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж төрийн дээд одон медаль, цол өргөмжлөлөөр шагнасан юм. Бүр тодруулбал: Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркесторын гоцлол хөгжимчин Ц.Мөнхболд, гандан тэгчилэн хийдийн лам Ц.Отгонбаяр, Улсын филармонийн хөгжимчин Г.Тунгалаг нар хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Паралимпийн дасгалжуулагч Б.Вандан-Очир, Улсын филармонийн хөгжимчин О.Мөнхтогтох, Улсын филармонийн Морин хуур чуулгын удирдаач, хөгжимчин Д.Түвшинсайхан, Түмэн эх чуулгын бүжигчин Э.Ундрал, Улсын филармонийн хөгжимчин Б.Ганчимэг, Драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар Алтан гадас одон, харин Улсын филармонийн хөгжимчин Б.Гантулга, М.Энхтөр, Б.Туул болон Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Р.Доржхорол нар Хөдөлмөрийн хүндэт медалиар өнөөдөр энгэрээ мялааж, төр засгаар хөдөлмөрөө үнэлүүллээ. Мөн энэ өдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Их Эзэн Чингис хааны мэлмий гийсэн Монгол бахархалын өдрөөр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан салбарынхаа 7 уран бүтээлчийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр уран бүтээлчдийг дурдвал Драмын эрдмийн театрын жүжигчин, Ардын жүжигчин С.Сарантуяа, Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин, Монгол улсын гавъяат жүжигчин Г.Цолмон, Монгол Улсын гавъяат багш Ц.Дэлгэр/СУИС/, Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин, Монгол улсын гавъяат жүжигчин Д.Долгормаа, Дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад бүжигчин , Монгол улсын гавъяат жүжигчин Э.Оюунбат, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, Монгол улсын гавъяат жүжигчин А.Даваахүү, Улсын филармонийн хөгжимчин, хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт З.Туяа нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүссэн юм. Харин энэ өдөр хамгийн их шагналын хуртай байсан байгууллага бол Улсын филармони байлаа. Тус байгууллагаас өнөөдөр 7 уран бүтээлч шагналтай буцсан юм. 

Сэтгэгдэл