Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

“Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ нь Монголын Үндэсний Цирктэй хамтран “Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу”-ийн нэрэмжит “Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн”-ийг  2013 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний Циркийн алтан манежнаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь уран нугаралтын гайхамшиг, уран нугараач хүүхдүүдийн авъяас чадварыг олон нийтэд сурталчлах, таниулах, цаашлаад үндэсний өв соёл талаас нь олон улсад таниулах ажлуудыг зохион байгуулахад оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.

Уг тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот болон 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй уран нугараач оролцох бөгөөд тэмцээн 3 үе шаттай болно. Сүүлийн шат буюу Гала тоглолт
тэмцээний шалгарсан номерууд Циркийн шилдэг үзүүлбэрүүдийн хамт
2013.06.23-ны 14:00 цагт эхэлнэ.  Тоглолтын үнийн хувьд хүүхэд 5000 төгрөг, том хүн 10.000 төгрөг. Тэмцээний нийт шагналын сан 8 сая төгрөг.  

“Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ нь дээрх үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл