Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ЮНЕСКО ба Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛЫН МУЗЕЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЧАДАВХ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх хоёр дахь шатны “Музейн маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа” сэдэвт сургалт, Улаанбаатар хотноо Монголын Үндэсний Музейд энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

     Нээлтийн үйл ажиллгаанд ССАЖ-ын дэд сайд М.ТҮмэнжаргал, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төслийн мэргэжилтэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

       Энэ удаагийн сургалтаар Норвеги улсын Осло хотын Норск угсаатны музейн олон нийттэй харилцах албаны дарга бөгөөд олон улсын сургагч багш ноён Паал Морк музейн маркетинг, боловсрол, олон нийтийн харилцааны чиглэлээр хичээл заах юм.

2013. 06.17-ны өдөр

-          Монголын музейн маркетинг – Д.Бумаа

-          Маркетинг - Паал Морк

-          Маркетингийн харилцаа- Паал Морк

-          Брэндийг бий болгох- Паал Мор

2013.06.18-ны өдөр

-          монголын музейн олон нийтийн харилцаа ба идэвхжүүлэлт- Ж.Мяндас

-          Харилцааны төлөвлөлт- Паал Морк

-          Музейн олон нийтийн харилцааны төлөвлөлтийг сайжруулах дадлага ажил - Паал Морк

2013.06.19-ний өдөр

-          Идэвхжүүлэлт- Паал Морк / хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр суртачлах, зар сурталчилгаа, веб сайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, идэвхжүүлэлтийн арга хэрэгслийг хэрхэн ашиглах дадлага ажил/

-          Веб сайтыг хөгжүүлэх сургалт - Паал Морк

2013.06.20-ний өдөр

-          Монголын музейн боловсролын ажил- Ж.Мөнхзул

-          Боловсролын ажил - Паал Морк

-          Үзэгчдэд үйлчилгээ үзүүлэх - Паал Морк

          Соёлын өвийг хамгаалах асуудал бүх нийтийн үйлс болсон өнөө үед ялангуяа сан хөмрөгийг хадгалж хамгаалах, үзмэр эд зүйлстэй харьцах ажил нь мэргэжилтэй боловсон хүчнээс шууд хамааралтай байдаг тул мэргэжилтнүүдийг сургаж чадавхийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа юм.

          Сургалтад тодорхой шаардлага хангасан оролцогч нар байгаа бөгөөд эдгээр нь цуврал сургалтуудын дараа МУЗЕЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ болох юм.

         Эхний шатны сургалтыг ОХУ-ын Санкт-Петербургийн Угсаатны музейн дэд захирал бөгөөд олон улсын сургагч багш Ю.А.Купина музейн менежментийн чиглэлээр хичээл заасан бөгөөд ирээдүйн үндэсний сургагч нар амжилттай суралцан гэрчилгээгээжээд байна. Цаашид бэлтгэгдсэн сургагч нараар дамжуулан Монголын музейн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх юм.

        Дээрх төслийн хүрээнд олон улсын музейн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал гарын авлагыг ЮНЕСКО-с эрхлэн хэвлүүлж байгаа бөгөөд одоогоор 11 дугаар гарсны 5-г монгол хэлнээ орчуулан монголынхоо музейнхэнд хүргээд байна. Эдгээр гарын авлагаас жагсаавал:

-          Музейн аюулгүй байдал

-          Гар бичмэлүүдийг арчилж хамгаалах нь

-          Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт

-          Гамшгийн эрсдлийн менежмент ба музей

-          Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа

       Төслийн дараагийн ажил нь Монгол музейд мөрдөгдөж буй заавар журмуудад олон улсад хүлээн зөвшөөрөглдсөн мэргэжилтэн ирж дүгнэлт хийн төслийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл