Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

    Монгол Улсын төрөөс /Ерөнхийлөгчийн тамгын газар/ санаачлан анх удаа улсынхаа төв болсон Сүхбаатарын талбайд зохион байгуулсан ”Би гэртээ ирлээ” Т.Батаарын үзэсгэлэндалдарт Т-Батаар /2,5 метр өндөр, 7 метрийн урттай/-ын 75 хувийн бүрэн чулуужсан олдвор тавигдан, Т-Батаарын тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн 18 өнгөт зураг  тайлбарын хамт  үзэгч олны хүртээл болж байна.

Нээлтээ хийсэн анхны өдөр уг үзэсгэлэнг ойролцоогоор 10.550 хүн үзсэн бол

06 дугаар сарын 9-ний өдөр: 18.050 үзэгч

06 дугаар сарын 10-ны өдөр: 18.530 үзэгч

06 дугаар сарын 11-ний  өдөр: 26.580 үзэгч

06 дугаар сарын 12-ны өдөр: 10.352 үзэгч

06 дугаар сарын 13-ны өдөр: 10.552 үзэгч буюу нийт зургаан өдрийн дотор 94.794 үзэгч үзэж сонирхоод байна.

            Гэтэл манай улсад нэг жилд хамгийн их үзэгчдэд үйлчилдэг музей бол  “Байгалийн түүхийн музей”. Уг музей  нэг жилд  нийт 77.607 үзэгчдэд үйлчилсэн гэсэн тоон мэдээлэл байгаа бол “Үндэсний музей” 53.130 үзэгчтэйгээр удаалж байна.

Харин “Би гэртээ ирлээ”үзэсгэлэн нээлтээ хийсэн өдрөөсөө хойш ердөө тавхан өдрийн дотор жилд үздэг музейн үзэгчдийн  тоог хол давж гарлаа.

            “Үлэг гүрвэлийн түр музей”-н ажилчид үзэсгэлэнд орж байгаа үзэгчдэд үнэгүй тасалбар өгч байгаа бөгөөд уг тасалбараараа үзэгчдийн тоог гаргаж байгаа юм байна.  Энэхүү үзэсгэлэн нь үзэгчдийн таашаалд нийцсэн үзүүллэгийн дэглэлт, дуут тайлбартай юм.  

           Монгол орон нь түүхийн үнэт ховор олдворын гайхамшигт өлгий нутаг гэдгийг энэхүү ”Би гэртээ ирлээ”  үзэсгэлэн харуулж олны таашаалыг хүлээж байгаа нь өдөрт 8-10 мянгаар тоологдох үзэгч  тасралтгүй зочилж байгаагаас харагдаж байгааг музейн ажилтнууд хэлж байна.

            ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл 06 дугаар сарын 11-ний өдөр музейн ажилчидынхаа цайны цагаар нэг цаг өөрөө музейн тайлбарлагчаар ажиллахад түүний тайлбарыг сонсоод нулимс унаган омогших залуус ч харагдаж байсан нь ”Би гэртээ ирлээ”   үзэсгэлэн нь монгол хүний эх орон, түүх соёлоороо бахархах, монгол хүн гэдгээрээ омогших сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байгаагын нэг  илрэл бизээ.

            “Би гэртээ ирлээ” үзэсгэлэнд батаарын хосгүй үнэт олдвороос гадна Монголын хосгүй үнэт олдворыг хэрхэн эх орондоо авчирсаныг  өгүүлэх баримт бичиг 24 ширхэг, үйл явдлын түүхийг харуулсан гэрэл зураг 25 ширхэг, Т-Батаарыг дуудлага худалдаанд оруулах мэдээлэл бүхий каталог /зурагт танилцуулга/, Т-Батаарыг монголын талд хүлээлгэн өгсөний гэрчилгээ зэрэг түүхэн үзмэрүүд дэлгэгдээд байгаа юм.

            Т-Батаарын үзэсгэлэнд үлэг гүрвэлийн бусад төрөл зүйлд хамаарах Овираптор филоцератопсын чөмөгний 2 ширхэг яс, Тарбозавр батаарын сарвууны 5 ширхэг яс, Галлимимус буллатусын сарвуу, толгойн яс, Сайхания хулсаненсисийн гавлын яс, Хомалоцефаль калатоцеркосын араг яс, Овираптор үлэг гүрвэлийн өндөгний үүр, Протоцератопсын толгойн яс 2 ширхэг, Завролоф ангустиропстрисын эрүүний яс зэрэг 15 тооны бодит үзмэрүүд дэлгэгдэн үзэгч олны хүртээл болж байна.

            Энэхүү үзэсгэлэн нь манай улсын музейн хөгжилд шинэ ахиц дэвшил авчирсан дэлхийн тэргүүлэх музей үүсэн хөгжих эх суурь болж байна хэмээн  мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.

Үзэсгэлэнг Үлэг гүрвэлийн төв музейн үзүүллэг зохион байгуулах, сэргээн засварлах лабораторын эрхлэгч, зураач З.Батжаргал ахлагчтай хамт олон /Б.Ганбаатар, Д.Отгонсайхан, Б.Отгонбат, Ч.Алтангэрэл/ дэглэн зохион байгуулж, музейн гадаад чимэглэл Т-Батаарын толгойг судалгааны үндсэн дээр урлаг уран сайхны өндөр түвшинд уран баримлын аргаар урлан бүтээж олны хүртээл болгоод байна.

            Т-Батаар тэнгэрлэг оршихуйн бэлэгдэл, түүх соёлын үнэт олдвор, тив дэлхийг шуугуулсан монгол брэнд, төрсөн нутагтаа буцаж ирсэн эзэн Баатар аа.

                                                                                        2012 ОНД УЛСЫН МУЗЕЙГ ҮЗСЭН ҮЗЭГЧДИЙН ТОО

2013.06.10

Музейн нэр

Үзэгчдийн тоо

Тайлбар

1

Байгалийн түүхийн музей

77 607 үзэгч

 

2

Үндэсний музей

53 130 үзэгч

 

3

Богд хааны ордон музей

32 379 үзэгч

 

4

Дүрслэх урлагийн музей

27 600 үзэгч

 

5

Чойжин ламын сүм музей

14 925 үзэгч

 

6

Хархорум музей

12 403

10 482 том хүн / 6 000 гадаад хүн

7

Театрын музей

4 600

 

8

Уран зургийн галарей

4 600

 

9

Хөшөө Цайдам музей

4 000

 

 

2012 ОНД ОРОН НУТГИЙН  МУЗЕЙГ ҮЗСЭН ҮЗЭГЧДИЙН ТОО 

                                                                                                                                                                                                                                                                                                                       

Музейн нэр

Үзэгчдийн тоо

Тайлбар

1

Эрдэнэзуу

38 149

15 807 гадаад

2

Архангай аймаг

7 350

 

3

Баян-Өлгий

15 000

10 000 хүүхэд

4

Баянхонгор

7 716

 

5

Булган

5 419

 

6

Говь-Алтай

4 429

2500 хүүхэд

7

Говьсүмбэр

1 682

1000 Хүүхэд

8

Завхан

 

 

9

Дархан-Уул

1 351

6 сар засвартай байсан

Хүүхэд илүү үздэг

10

Дорнод 1

7 000

2 музей нийлээд

11

Дорнод 2

 

 

12

Дорноговь аймгийн

3 435

хүүхэд

13

Дорноговь Данзанравжаа

4 458

Том хүн

14

Дундговь

7 590

Хүүхэд 5 000

15

Өмнөговь

7 661

Хүүхэд 2196, гадаад 2858

16

Өвөрхангай

4 800

 

17

Сүхбаатар

3 100

 

18

Сэлэнгэ

4 200

Том хүн 1600, хүүхэд 2600

19

Төв

17 353

Том хүн 12 405

20

Орхон

 

 

21

Ховд

5 000

 

22

Хөвсгөл

5 000

 

23

Хэнтий

3 900

 

24

Увс

3 299

Хүүхэд 2230

Сэтгэгдэл