Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

2012 онд манай улсад ирсэн нийт жуулчдын 60.7 хувь нь монгол орны үзэсгэлэнт байгалийг сонирхох зорилгоор ирсэнээс гадна, нүүдэлчдийн ахуй соёл, зан заншилтай танилцахыг хүссэн бол түүнтэй холбоотой арга хэмжээ, баяр наадмын үйл ажиллагааг 48.3 хувь нь үзэхийг хүсэн Монгол орныг зорих шалтгаанаа болгосон гэсэн тоон судалгаа бий.    

Иймдманай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, ирсэн жуулчдыг сэтгэл ханамжтай аялуулах, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэхголхөшүүрэг нь тэдэнд зориулсан урлаг соёлын тусгай арга хэмжээнүүдийг тогтмол хугацаанд зохион байгуулах, тэдгээрийг дэлхий нийтэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр сурталчлах ньчухал юм.

2012 он хүртэлзарим аймаг, хувийн компаниуд нилээд хэдэн төрлийн арга хэмжээнүүдийг өөрсдийн санхүүжилтээр зохион байгуулж байсанболовчсанхүүжилт, төлөвлөлт дутуугаастэр бүрчлэн жуулчдад хүрч, олон нийтийг хамарч, зардлаа нөхөж чадахгүй байсаар үр дүн муутай явж иржээ.

Харин 2012-2013 онд ССАЖЯ-наас Монгол оронд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, байгальд ээлтэй,  тусгай сонирхлын аялалд чиглэгдсэн аргахэмжээнд нийт төгрөг төлөвлөж, төрийн дэмжлэг үзүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулсанаар арга хэмжээнд хамрагдах жуулчдын тоо 10-15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн  Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрхэрэгжүүлэх бодлогод “Аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх” зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

 Иймд ССАЖЯ-наасэнэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн жилд соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хэмжээнд Монгол Улс даяар зохион байгууллагддаг нийт 103-н арга хэмжээний фото зурагтай товч агуулга, зохион байгуулагдах хугацаа, газар, холбогдох хаяг утас зэргийг нэгтгэсэн 60 нүүр сурталчилгааны сэтгүүл болох  Аялал жуулчлалын “Цаглабар-2013”- ыг монгол, англи хэлээр эмхэтгэн гаргаад байна.

     

Энэхүү эмхэтгэл нь манай улсын гадаадад зохион байгуулагддаг зорилтот зах зээлийн томоохон үзэсгэлэн, арга хэмжээнд тараагдах чухал сурталчилгааны материал болсноос гадна, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, тур оператор компаниуд аяллын маршрут, хөтөлбөрөө төлөвлөх, ирсэн жуулчид манай орны байгалийн үзэсгэлэнт газрыг тухайн орон нутгийн өвөрмөц онцлогт тулгуурласан урлаг соёл, аялал жуулчлалын чиглэлээр тогтмол зохион байгуулагдах арга хэмжээг хослуулан үзэж сонирхох, хамрагдах жуулчдын тоог өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл