Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

   Засгийн газрын 146-р тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэснийг “Байгаль орчны газар” гэж, “Боловсрол, соёлын газар” гэснийг “Боловсролын газар” гэж, “Биеийн тамир, спортын газар” гэснийг “Соёл, спорт, аялал жуулчлалын газар” гэж тус тус өөрчлөн орон нутагт ССАЖЯамны бодлогыг хэрэгжүүлэх газартай болоод байгаа. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч  агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлснээр 2 орон тоо нэмэгдэж Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны     II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт  даалгасан юм.

     Ийнхүү орон нутагт “Соёл, спорт, аялал жуулчлалын газар”байгуулагдсантай холбоотойгоор ССАЖЯамнаас 2013 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүүхдийн номын ордонд 21 аймгийн “Соёл, спорт, аялал жуулчлалын газар”-ын дарга, нягтлан бодогч нарт салбарын бодлого, хууль дүрэм журам, түүний хэрэгжилт, санхүү, хөрөнгө оруулалт болон хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, статистикийн мэдээллийн чиглэлээр сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Сэтгэгдэл